Ус таны жин хаях гол нууц

Зөвхөн охид, бүсгүйчүүд гэлтгүй өнөөгийн залуус хэвийн жин, эрүүл амьдралын хэвшлийг эрхэмлэх болжээ. Тэгвэл танд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх нэгэн аргыг хүргэж байна. Ходоод гэдэс дүүрсэн даруйдаа тархи руу хоолоо зогсоох дохиог илгээдэг. Ус нь ходоодны хоосон орон зайг дүүргэж өлсгөлөнгийн мэдрэмжийг үгүй болгоход тусалдаг байна. Усны давуу талыг ашиглан хэрхэн турж, хэвийн жингээ барих талаар дэглэмийг хүргэе.  

1.    Өглөө босоод амаа угаагаагүй, өлөн байгаа дээрээ хамгийн түрүүнд 4 аяга цэвэр ус уугаарай.

Амаа угаагаагүй байхдаа ус ууна гэхээр танд сонин санагдаж байгаа байх. Энэ нь маш эрүүл, үр дүнтэй арга аж. Учир нь амаа угаасны дараа амны хөндийгөөр дамжин өлөн ходоодны шүлт алга болдог аж. Эртний уламжлалт анагаах ухаанаараа дэлхийд алдартай хятад, япончууд өлөн гэдсэн дээрээ, амаа угаагаагүй байхдаа ийнхүү ус уудаг байсан ба энэ нь эрүүл, гоо сайхан, урт удаан наслахын нууц байжээ. Ингэж ус уухад эрт үрчлээ сууж хөгшрөхөөс хамгаалдаг.

Ус тасалгааны температурт байх ёстой ба бүлээн ч биш, хэт хүйтэн ч биш байх ёстой. Мөн усыг уухдаа нэг дор бүгдийг нь балгаж бус ойр ойрхон бага багаар ууж заншаарай. Үүний дараа та өглөөний цай уухгүй байж болно. Эсвэл ногооны салат, чанасан өндөг зэрэг хөнгөн төрлийн хоол идэж болно. Өөх, тостой, шарсан хуурсан, халаасан хоол идэхээс татгалзаарай.

2.    Өдрийн цайгаа уухаас 1 цаг эсвэл 30 минутын өмнө 1 аяга ус ууна.

Ингээд өдрийн цайндаа хүссэн хоолоо идэж болно. Гэхдээ маш олон удаа зажилж сайтар боловсруулж идээрэй. Хоолыг удаан зажилж идэх нь хүний эрүүл мэндэд маш сайн байдаг. Учир нь хоолыг ходоодонд орохоос өмнө амны хөндийд сайтар жижиглэн боловсруулж зажилсан тул ходоодонд очоод амархан шингэдэг. Нэг талаар таны ходоод гэдсэнд хүндрэл учруулж, хэт ачаалал өгөхгүйгээр амархан боловсорч гарна гэсэн үг.

3.    Хоол идсэнээс 2 цагийн дараа 1 аяга ус уугаарай.

Усыг уухдаа мөн л бага багаар ойр ойрхон тайван уух хэрэгтэй. Ямар ус уух вэ гэж үү? Эрдэс бодисоор дүүрэн, эрүүл мэндэд тустай эрүүл ус уух хэрэгтэй. Олон дахин буцалгасан ус ууж болохгүй. Мөн хонуулсан ус уух хэрэггүй.

Усанд ямар ч калор байхгүй. Гэхдээ маш олон эрдэс бодис агуулдаг манай гариг дээрх шидэт ундаа гэж нэрлэж болно. Калоргүй атлаа ус ууснаар та үргэлж цатгалан мэт мэдрэмж төрж, хоол идэх зуршил тань буурна. Усан дэглэм барьж байхдаа хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, кофе, сүү уухаас татгалзаарай. Учир нь эдгээр нь шингэн зүйл бөгөөд таны биед орсон усны бүтцийг эвдэж, үр дүнгүй болгох талтай.