Хэрэв та чихрийн шижинтэй бол юу идэх ёстой вэ?

Чихрийн шижин өвчний үед  хоолны дэглэм баримтлан зөв зохистой хооллох нь эмчилгээний суурь буюу амин чухал хэсэг юм.

Хурдан шимэгддэг нүүрс усыг хориглох- Элсэн чихэр, зөгийн бал

Хоногт 5-6 удаа хооллох- Бага хэмжээтэйгээр олон удаа хооллох нь цусны глюкоз гэнэт огцом ихэсгэхээс сэргийлдэг.

Өөх тос агуулсан бүтээгдэхүүний 40-50 хувь нь ургамлын гаралтай байх.

Эслэг ихтэй хоол хүнсийг хангалттай хэрэглэх- Эслэг нь цусны глюкоз болон холестролын түвшинг тогтвортой барихад тусалдаг.

Тавагны зарчим нь хоолны дэглэм барихад хамгийн хялбар арга

Чихрийн шижин өвчний үед хооллох тавагны зарчим гэж бий. Энэ нь танд ойлгоход амар, барихад хялбар болох юм. 

Тавагны дийлэнх хэсгийг хүнсний ногоо, жимс жимсгэнээр бүрдүүлэх

Төмс болон шарсан төмснөөс бусад бүх төрлийн ногоог идэж болно. Гэхдээ ногоог болгохдоо хуурсан тосыг анхааралдаа авах шаардлагатай. Үүнд оливын тос, канолын тосоор хуурсан ногоо идэж болно. Харин масло болон транс тосоос татгалзах шаардлагатай.

Харин дараа нь буюу бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэх

Бүхэл үрийн бүтээгдэхүүнд бүхэл үрийн талх, бүхэл үрээр хийсэн гоймон, бор будаа, печень зэрэг багтана. Харин бүрэн боловсруулсан буудайн бүтээгдэхүүн буюу цагаан будаа, цагаан талх зэргээс татгалзах шаардлагатай.

Мөн таны тавганд уураг байх шаардлагатай

Загас тахиа, шош, самар түлхүү идэх. Улаан мах, бяслагны хэрэглээг хязгаарлаж идэх. Гахайн утсан мах, хиам зэрэг бэлэн боловсруулсан махнаас эрс татгалзах шаардлагатай.

Үүний зэрэгцээ ус, цай, кофе багтана.

Та кофе, цайг чихэргүй уух хэрэгтэй. Гэхдээ байнга биш. Цай кофенд ордог найрлага нь бага хэмжээний инсулин нэмэгдэхэд нөлөөлдөг. Харин та энгийн усыг ууж болно. Амьгүй ус гэсэн үг. Харин инсулинаа тогтвортой хэмжээнд барихад туслах мөн хэрэгцээт эрдэс минералтай усыг уух нь сахар хүнд шатандаа орохгүй хэвийн хэмжээнд барихад тусалдаг талаар эмч нар зөвлөдөг. Иймд танд санал болгох цайраар баялаг, эрдэс минералаар арвин усыг та сонгон хэрэглэх нь зүйтэй.