Б.Энхжаргал: Элэгний B,C вирустэй хүн бүхэн өөх тос, хуурсан хоолноос татгалзах хэрэгтэй

Дэлхий дээр 400 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байна. Харин манай Монгол Улс В,С вирусийн халдвар өндөр тархсан орнуудын нэг юм. Элэгний хорт хавдрын 80 хувь нь вирусийн гаралтай өвчин байдаг. Тэгвэл В,С вирусийн халдвараар өвчлөхгүй байхын тулд юуг анхаарах ёстой, хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой талаар ХӨСҮТ-ын амбулаторийн их эмч Б.Энхжаргал зөвлөж байна.