Л.Тамир:  Хүүхдийн хорт хавдар насанд хүрэгчдийнхээс ӨӨР

Хорт хавдар зөвхөн насанд хүрэгчдэд тохиолддог өвчин биш. Бага насны хүүхдэд ч мөн хавдар тохиолддог. 16 төрлийн хавдар байдаг. Түүн дотроо 100 гаруй нарийн түвшний хорт хавдраар хүүхдүүд өвдөх эрсдэлтэй. Хүүхдийн хорт хавдар насанд хүрэгчдийнхээс өөр. Хүүхдэд тохиолдож байгаа хорт хавдрын 95 хувийнх нь шалтгаан тодорхой бус ирдэг. Тэгвэл бид энэхүү аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой орчин үеийн технологийн эрин үед амьдарч байгаа гэдгийг санаарай.

Хорт хавдар өвчний талаар ЭХЭМҮТ-ын Цусны эмгэг хавдар судлалын их эмч Л.Тамиртай уулзаж, зөвлөгөө мэдээлэл авлаа.