Дархлаа муудах нь хамаг өвчний эх үүсвэр болдог

Ханиад томуу, утаа таны хүүхэд болон таны эрүүл мэндэд занал хийдэг өвлийн улирал тун удахгүй хаяанд ирлээ. Өвлийн улиралд ханиад томуу эрс нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа даалгүй өвчтөнөө буцаасаар өнгөрдөг. Өвөлжин янз бүрийн эм бэлдмэлээр биеэ хордуулж арай хийж хаврын улиралтай золгох нь бий. Улаанбаатар хотын нийт хүн амын дунд амьсгалын тогтолцооны өвчин 14.1 хувийг эзэлдэг аж. Судалгаагаар энэ тоо өвлийн улиралд эрс нэмэгддэг байна. Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихсэж, агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж байгаатай холбогдуулан хүний эрүүл мэнд ихээхэн заналхийлтэд өртөөд байгаа юм. Нийт өвчлөлийн дийлэнх хувийг амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин эзэлдэг байна. Биеийн дархлаа сулрах нь бүх өвчний шалтгаан болдог. Ихэнх үрэвсэлт өвчин нь дархлаа суларсны үр дүнд идэвхитэй болдог байна. Иймд эмч нар биеийн дархлааг сайжруулах шаардлагатайг зөвлөдөг аж. 2018 оны байдлаар хүн амын амьсгалын тогтолцооны өвчлөлийн хамгийн их буюу 20.2 хувийг хатгалгаа өвчин эзэлдэг бол үүний дотор 5 хүртэлх насны хүүхдийн хатгалгаа 70.9 хувийг эзэлдэг харамсалтай тоо баримт байдаг. Тиймээс хүн бүр дор бүрнээ дулааны улиралд дархлаагаа сайжруулахад анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэснээр өвлийн улирлыг айх зүйлгүй даван гарах юм. Дархлаагаа суларч байгааг доорх шинж тэмдгээр мэдэх боломжтой. Үүнд:

-бие амархан эцэж сульдах

-архаг ядаргаатай болох

-нозоорч нойр хүрэх

-нойргүйдэх

-толгой өвдөх

-булчин, үе мөч хөндүүрлэх

Иймд таны эрүүл мэндэд тус болох үүднээс хамгийн үр дүнтэй мөн хялбар дархлаагаа сайжруулах арга замыг хүргэе. 

Цайртай ус уух

Цайртай ус  таныг хэвийн дархлаатай байхад тусална. Шарх эдгэрэлт, эсийн өсөлт хөгжил, биеийн өсөлт хөгжилт, бас амтлах үнэрлэх мэдрэхүйг сайжруулдаг байна. Таны бие организм цайрыг нөөцөлдөггүй учир цайрын тогтмол хэрэглээ шаардлагатай байдаг. Тогтмол хэрэглэснээр дархлаа сайжирхаас гадна таны арьс, үсэнд эерэг нөлөө үзүүлнэ. Тодруулбал, үс уналтын зогсооно, арьсыг толигор зөөлөн, өнгөлөг болгоно, хумсыг эрүүл ургуулахад нөлөөлнө гэх мэтчилэн цайртай ус нь таны эрүүл мэндэд эерэг үр дүн авчраад зогсохгүй гоо сайханд тань чухал хувь нэмэр оруулах юм. Өөрийн дархлааг эртнээс дэмжиж, өвлийн улиралд  биеэ бэлдэе. Дархлаагаа сайжруулахын тулд танд ямар нэгэн эм бэлдмэл, витамин зэрэг огт шаардлагагүй. Эмээр биш эрүүл хоолоор, усаар дархлаагаа сайжруулах боломж орчин цагт бий болжээ. Та өвдсөн хойноо бус өвдөхөөс урьтаж дархлаагаа сайжруулаарай.