Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэггүй 5 төрлийн хүнс

Орчин цагт чихрийн шижин өвчин чимээгүй тахал мэт болжээ. Хүн бүр буруу амьдралын хэв маягаас үүдэн чихрийн шижин гэх аюулт өвчний олз болж байна. Иймд таны эрүүл мэндэд хувь нэмэр оруулах үүднээс цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэггүй таван төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 

Ус

Ус нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэггүй. Цайрын агууламжтай ус ууснаар инсулиний үйлдвэрлэлт идэвхжиж, цусан дахь сахарын хэмжээгээ хэвийн байлгана.

Сармис

Түүхий сармис нь цөсний үйл ажиллагааг зохицуулж, инсулиний ялгаруулалтыг ихэсгэдэг учир цусан дахь чихрийн хэмжээг багасгадаг байна.

Овьёос

Овьёос нь ислэгийн өндөр агууламжийн нөлөөгөөр цусанд дахь чихрийн хэмжээг тогтмол хэмжээнд барьдаг.

Жимс, хүнсний шинэ ногоо

Цагаан гаа, үхрийн нүд, чидун жимс, хар, ногоон олив, улаан манжин, амтат болон халуун чинжүү, улаан лооль, өргөст хэмх, шанцай, яншуй, зэрэг хүнсний ногоо цусан дахь глюкоз буюу чихрийн хэмжээг бууруулдаг байна.

Загас

Загас нь нүүрс ус шиг цусан дахь чихрийн хэмжээг ихэсгэдэггүй юм байна. Гэхдээ аль болох өөх тос багатай загасыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

 

Таны эрүүл мэндэд OSPRING санаа тавина