Цээж хорсолтыг гэрийн нөхцөлд хэрхэн намдаах вэ?

Хоол идсэний дараа цээж гашуун оргиж, улаан хоолойд таагүй мэдрэмж төрөх, зүрхээр өвдөхийг тоохгүй өнгөрөөж болохгүй. Хэрэв удвал хүсээгүй олон төрлийн өвчлөлд хүргэж болзошгүй тул юунаас болсныг нь олж тогтоох хэрэгтэй. Бид танд энэ зовиуриас хэрхэн салах аргыг зөвлөхөөр бэлтгэлээ.

Цагаан гаа болон балжингарам цэцгийн цай

Энэ цай нь дотор муухайрах үед болон цээж гашуун оргилтыг сайн дардаг. Цайг бэлтгэхдээ, 1 цайны халбага, үрж жижиглэсэн цагаан гаан дээр 1 аяга халуун ус хийж, хатаасан цэцгийн хандаа дээр нь хийгээд 10 минут хандална. Энэ цайгаа өдөрт 1 удаа өдрийн хоолны дараа ууна.

Содтой ус

Өвчнөө хурдан намдаахыг хүсвэл, 1 цайны халбага хүнсний содыг 1 аяга халуун бүлээн усанд хийж хутгаад, бага багаар оочилж ууна

Цайртай ус

Өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг аяга цайртай ус ууснаар 2-3 сарын дотор цээж хорсолтод мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхлэх юм. Цайр нь хүний биед нэн шаардлагатай олон төрлийн элементүүдийн идэвхид нөлөөлдөг.  Тэр дундаа цайр нь ион хэлбэрт усанд агуулагдаж байгаа үед усны чанар өөрчлөгдөж, зөөлөрч ходоодны орчинд үүссэн хүчлийг тэнцвэржүүлдэг байна.

Зөгийн бал болон зуун наст

Хөргөгчинд 3 хоног хийж хөлдөөсөн зуун настын 3 навчны зөөлөн эдийг, 3 халбага зөгийн балтай холигчоор хольж хэрэглэнэ.

Алмонд самар

10-20 ширхэг самрыг маш удаан зажилж, амандаа зөөлрүүлж идэх нь ходоодны хүчлийг тэнцвэржүүлж, тайвшруулдаг.

Флаксийн үр

Тал аяга халуун усанд 1 цайны халбага флаксийн үр хийж усаа хөртөл нь хүлээгээд үрээ шүүж авна. Энэ үрээ бага багаар зажилж иднэ.

Гоньдтой цай

2 цайны халбага гоньдыг 1 аяга бүлээн усанд хийж хутгаад 10 минут хандлана. Хандаа бага багаар шимж өдрийн турш ууна.

Сүү

Тослог багатай сүүг 1 аягыг шимж уух

Төмсний шүүс

 Хоолноос 30 минутын өмнө 2 халбага төмсний шүүс ууж түр зуурын өвдөлтийг намдааж болно.