Цайрын хэрэглээ сайн байх нь ялангуяа хүүхдэд ач холбогдолтой. Учир нь цайр дутагдсанаар хүүхдийн өсөлт удаашрах, халдварт өртөмтгий болох, суулгалт болон амьсгалын замын өвчний эрсдэл нэмэгддэг.
0-6 сартай хүүхдэд 2.8 мг, 7-12 сартай хүүхдэд 4.1 мг, 1-3 настай хүүхдэд 4.1 мг, 4-6 настай хүүхдэд 4.8 мг, 7-10 настай хүүхэд 5.6 мг, 11-18 настай эрэгтэй хүүхдэд 8.6 мг, эмэгтэй хүүхдэд 7.2 мг, насанд хүрсэн эрэгтэй хүн 7 мг, эмэгтэй хүн 4.9 мг, жирэмсний эхний 3 сартай эмэгтэй 5.5 мг, 2 дахь 3 сар 7 мг, 3 дахь 3 сартайд 10 мг, 6 хүртэлх сартай хүүхэдтэй хөхүүл эх 9.5 мг, 6-аас дээш сартай хүүхэдтэй хөхүүл эх 7.2 мг цайрыг өдөр тутам хоол хүнсээрээ авах шаардлагатай.
Цайрын савханд цайр болон солирын чулуу мөн галт уулын чулуулгууд агуулагддаг.
Усгүй удах буюу хадгалалтын горим алдагсан тохиолдолд тунадас үүсдэг учраас ашиглах боломжгүй.
Өдөрт уух усны хэмжээгээрээ , биеийн жингийн 4 хувьтай тэнцэх усыг уух ёстой. Энэ хэмжээгээрээ цайрын савхыг зааврын дагуу сэгсрэн хэрэглэнэ.
Цайр биед хуримтлагдсан болон , хоол хүнснээс авч байгаа өөх тосыг шатааж өгдөг учраас тураана. Таны биеийн онцлогоос хамаарч хэр их жин хасах нь хамаардаг учраас ямар ч байсан цайрын савхыг хэрэглэснээр нэмж таргалахгүй.
Манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр цайрын илүүдэлд орохгүй. Бүтээгдэхүүнд агуулагдаж буй цайр нь ион хэлбэртэй учраас эрүүл мэндэд сөрөг үр дагавар огт байхгүй. Эм болон бад хэлбэрээр цайрыг уухад тогтсон тунгаар , эмчийн зааврын дагуу цагаар уугаагүй тохиолдолд цайр илүүднэ.
Цайр үс , хумс , арьсанд шууд нөлөөлнө. Хеликобактерийг тэнцвэржүүлж , бодисын солилцоог 3-4 дахин эрчимжүүлж биенд хуримтлагдсан холестрин болон хоол унднаас авч байгаа өөх тосыг бүрэн задалж шатааж өгдөг. Цээж хорсолт, ходоодны үрэвсэл, нойр булчирхай, түрүү булчирхай , чихрийн шижин , зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Архи ,тамхины хордлого тайлахаас гадна таталтаас сэргийлж насны пигментийг задалж хөгшрөлтйг удаашруулна.
Цайрын савхны өөрийн хүчин чадал нь 1 тонн 400 литр усыг цайржуулж , шүлтлэг болгох хүчин чадалтай. Та өдөрт 4 л ус уудаг гэж үзвэл 1 жил хэрэглэнэ. Таны өдөрт хэрэглэх усны хэмжээгээр цайрын савхны хугацаа шууд хамаарна гэсэн үг
Цайрын савхыг крантны хлортой болон буцлам халуун усанд хийж болохгүй ба цэвэр ус болон буцалгаж хөргөсөн усанд хийж хэрэглэнэ. Цайрын савхыг анх усанд хийснээс хойш хатааж болохгүй ба хэрэглэхгүй үедээ усанд хийж үлдээх нь зохимжтой.