“MONGOLIAN OSPRING TECHNOLOGY&DEVELOPMENT” ХХК нь 2011 онд байгуулагдан улмаар 2014 оны 08-р сард Дэлхийн Усны Шинжлэх Ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй“Fujian Ospring Technology& Development”СО.,Ltd-ын Монгол улс дахь албан ёсны дистрибьютерийн эрхийг авснаар ундны усны эрүүл ахуй, чанар стандартад үнэтэй хувь нэмэр оруулан Дэлхийн нээлтийг Монголчууддаа шууд хүргэн ажиллаж байна.
Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан “Fujian Ospring Technology&Development”СО.,Ltdнь 20 жилийн түүхтэй, дэлхийн 16 оронд салбар төлөөлөгчийн газартай, Дэлхийн Усны Шинжлэх Ухаанд чухал хувь нэмэр оруулж буй компани юм. “Fujian Ospring Technology& Development”СО.,Ltd-ын OSPRING брэндийн ус шүүгч бүтээгдэхүүнүүд нь тухайн хоёр улсын Усны Шинжлэх Ухааны салбарт тэргүүлэх зэрэглэлтэй эрдэмтэн, судлаачдын хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон Байгаль Орчинд ээлтэй технологи юм.“Fujian Ospring Technology&Development”СО.,Ltd нь цагаан алтны ионыг хувирган усны найрлаганд идэвхижүүлэх дэвшилтэт нанотехнологийг бий болгосон бөгөөд Байгаль орчинд ээлтэй AST гэх итгэмжлэгдсэн технологиор бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж OSPRING брэндийн 50 гаруй патент, 8 стандартыг олон улс болон дотооддоо батлуулсан.
Fujian Ospring Technology & development Co.,Ltd нь хөгжилийнхөө явцад байгууллагын хөгжилийн стратеги баримталсаар АНУ, Сингапур, Финлянд, Канад, Хонконгзэрэг олон улсын алдартай профессор, эрдэм шинжилгээний мэргэжилтнүүдээс бүрдсэн эрдэм шинжилгээний шинжээчдийн менежментийн багийг байгуулж, электроникийн инженер, материаллаг болон байгаль орчны инженерчлэл, эдийн засаг, хүний нөөц, олон нийтийн харилцааны чиглэлээр мэргэшсэн захиргааны багийг бүрдүүлж ажилласаар байна.
“MONGOLIAN OSPRING TECHNOLOGY&DEVELOPMENT” ХХК нь байгууллагдсан цагаасаа Монгол улсын ундны усны эрүүл ахуй чанар стандартад үнэтэй хувь нэмэр оруулан ZINC POWER-ЦАЙРААР БАЯЖУУЛАГЧ САВХ байгалийн ус идэвхжүүлэгч, OS OH11-УСТӨРӨГЧӨӨР БАЯЖУУЛАГЧ усыг хасах цэнэгээр ионжуулж, устөрөгчөөр баяжуулагч, OS-26-ВИТАМИН Ц Усыг Витамин С-р баяжуулж,гоо сайхныг дэмжигч OS-28-ГАЛ ТОГООНЫ УС ЭРДЭСЖҮҮЛЭГЧ усны исэлдлийн эсрэг чанарыг нэмэгдүүлэгч, OS-1120c-ДЭЭД ЗЭРЭГЛЭЛ өндөр энергийн цайрын ионоор баяжуулагч шал тогооны усны эрдэсжүүлэгч зэрэг дэвшилтэд шинэ технологийг Монгол улсад нэвтрүүлсээр ирсэн. Бид чанар үйлчилгээгээ бататгаж бүтээгдэхүүн тус бүрийг УСУГ-ын төв лабораторын шинжилгээ, SJS олон улсын усны чанар стандартын шинжилгээ, МХЕГ-ын төв лабораторын шинжилгээгээр баталгаажуулсан.
“MONGOLIAN OSPRING TECHNOLOGY&DEVELOPMENT” ХХК нь амжилтаа улам ахиулсаар 2018 оноос CONDUCT нано технологийн гэр ахуйн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн эрхэм харулцагч үйлчлүүлэгчиддээ зориулан ажиллаж байна.
“MONGOLIAN OSPRING TECHNOLOGY&DEVELOPMENT” ХХК нь “Дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, хамтдаа хөгжиж, дэвшил бүтээл бүрийг Монгол хүний эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягийг төлөө түгээнэ” зорилгын доор
Технологийн дэвшлийг таны эрүүл мэндэд зориулав/Technology development intended for your health
гэсэн уриатайгаар Тасралтгүй хөгжих иновацийн тэргүүлэх дэвшлийг эрүүл Монгол хүний төлөө зориулахын төлөө хамтдаа хөгжиж, чадварлаг, чин сэтгэлтэй ажилтнуудаар дамжуулан сайн сайхны төлөө шударгаар өрсөлдөж Эрүүл Монгол хүний төлөө ирээдүйн технологийн дэвшлийг зориулахаар ажиллаж байна.