Болж өгвөл өдөрт 2 удаа болохгүй бол өнжөөд нэг удаа тогтсон цагтаа хүндэрч байх хэрэгтэй. Та өөр цагт хүндэрсэн ч гэсэн тогтсон цагтаа дахин хүндрэхийг хичээ. Ингэснээр таны бие махбод цагийн хуваарьт орж тогтмол цагт хүндрэх нь хялбар болно. Үүнийг гэдэс дотроо цэвэрлэх гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй болон тархины саажилттай, нуруу нугасны гэмтэлтэй, байнгын хэвтэрт байдаг хүмүүсийн өтгөн хатах магадлал өндөр байдаг. Удаан хугацаагаар өтгөн гадагшлахгүй байснаас өтгөн гэдсэнд хатуурч түгжрэх аюултай. Хэрэв таны хэвлийн булчин өтгөнийг дүлж гаргах боломжгүй бол та хуруугаараа өтгөнийг гаргаж болно. Суугаа байрлалд байхад өтгөн гадагшлах нь хялбар байдаг тул хөтөвчинд суух, суултуур дээр суугаад хүндрэх оролдлого байнга хийх хэрэгтэй шүү. Ялангуяа өвчтэй байгаа эсвэл дөнгөж төрсөн өгтөнөө гадагшлуулах гэж байгаа эмэгтэйчүүдийн хувьд анхаарах нэг зүйл байдаг. Үтрээ болон шээсний сүвэнд ялгадас оруулж болохгүй тул маш болгоомжтой байгаарай. Хүний ялгадсанд агуулагдах нянгууд хавдарын шалтгаан болдог байна.
Хэрхэн хүндрэх вэ?
Өтгөн хатахаас сэргийлэх
Comments