Нүүрэн дээрх батга бидний талаар юуг өгүүлдэг вэ? Нүүрний тодорхой хэсгүүдэд жишээ нь дух, хацар, шанаа, эрүүн дээр байнга батга гардаг ч бусад хэсгүүдэд гардаггүй. Нүүрний арьсан дээр батга гарах нь хүний биеийн дотоод эрхтэн системийн асуудал цайрын дутагдалд орох мөн өвчний улмаас гардаг. Үүнтэй манай эмч нар ч санал нийлдэг. Цайр нь хүний биед байх ёстой чухал элементүүдийн нэг учир дутагдсан тохиолдолд дайвар эрхтэнүүдэд шинж тэмдэг нь мэдрэгддэг
Цайр нь биологийн чухал ач холбогдол бүхий бичил элемент юм. Хүний бие махбодийн 100 гаруй ферментийн идэвхийг сайжруулдаг. Цайр дархлааны системийг эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт олон чухал үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг.
Зарим хүнсэнд агуулагдах цайрын хэмжээ:
Цайрын бэлдмэл нь капсул болон шахмал хэлбэртэй байдаг. Цайрын хүлцэх хамгийн дээд хэмжээ нь насанд хүрсэн хүмүүст 40 мг байдаг.
Цайрын дутал
Цайрын дутал нь хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байснаас үүсдэг. Мөн түүнчлэн хавдар, элэгний өвчин, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн үед цайрын дутал тохиолддог.
Цайр дутлын шиж тэмдэг:
Хоолны дуршил буурах, оюуны чадвар буурах, өсөлт удаашрах, цус багадах, шархны эдгэрэлт удаашрах, арьс батгаших болон үрэвсэх, биеэс таагүй үнэр үнэртэх, суулгалт удаан үргэлжлэх, үс унах зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна жирэмсэн эхчүүдэд төрөлт хүндрэх болон удаашрах эрсдэл үүсдэг.
Цайр эрүүл мэндийн ач холбогдол ихтэй ч илүүдэл хэрэглээ нь аюултай юм.
Цайрын илүүдлийн шинж тэмдэгт:
Та өдөр бүр хэрэглэж буй усаа цайраар баяжуулж хэрэглэвэл цайрын илүүдэлд орно гэж айх хэрэггүй.
Comments