Бие махбодын хөгшрөлтийн процесс хамгийн гол хүчин зүйл болдог. Хөгшрөх тусам бие нь элэгдэн, судасны хана суларч, холестерин хуримтлагдах г.м. үйл явц эрчимтэй явагдаж эхэлдэг.
Артерийн даралт ихсэх : Зүрхний цусан хангамж хомсдох өвчин, тархинд цус харвах, бөөр ба зүрхний дутагдал үүсэхэд нөлөөлдөг үндсэн хүчин зүйл юм. Иймээс 45 нас хүрснээс хойш өөрийнхөө даралтыг хэмжүүлж, зүрхний эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй.
Тамхи татах: Зүрхний өвчин тусах эрсдлийг 3 дахин ихэсгэнэ. Амьдралынхаа 2 жилийг тамхи татахгүйгээр өнгөрөөвөл энэ эрсдэл дахин буурна. 10 жил татахгүй бол эрсдэл нь тамхи татдаггүй хүнийх шиг болж буурна.
Таргалалт: Бие махбодод илүүдэл өөх хуримтлагдах, ялангуяа бэлхүүс орчмоор хуримтлагдах нь зүрхний өвчин тусах эрсдлийг ихэсгэдэг.
Таргалалт нь чихрийн шижинд үүсэхэд нөлөөлнө. Харин чихрийн шижин нь зүрхний өвчин үүсэх таатай орчин болж өгдөг.
Цусан дах холестерины хэмжээг тогтмол үзүүлж, ихэсвэл эмчийн заавраар эм хэрэглэнэ. Зүрхний өвчин тусах эрсдэл өндөртэй бол зун наранд удаан шарахаас зайлсхийх хэрэгтэй.
Дэлхий соронзон орны хэлбэлзэлтэй өдрүүдэд зүрхэндээ онцгой анхаарч, эмчийн зөвлөгөөний дагуу урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авсан байхад илүүдэхгүй. Дэлхийн соронзон орны хүчтэй хэлбэлзэл нь цусны даралтыг огцом өөрчлөх аюултай байдаг.
Янз бүрийн эмийн бэлдмэлийг эмчийн зөвлөөгүйгээр дур мэдэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа “Виагра” мэтийн бэлгийн дур хүсэл өдөөгч, жирэмслэлтээс сэргийлэх уудаг эмүүд зэргийг туйлын болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Стресс: Сэтгэл зүйн ачаалал ихтэй хүмүүс мөн жолооч нар зүрх судасны өвчинд өртөмтгий байдаг. Аливаа стрессийн үед цусанд ялгардаг гормон нь судасыг агшааж, зүрхний агшилтыг эрчимжүүлдэг. Байнгын стресс нь судасыг байнга нарийсгасаар даралт ихдэлтийг үүсгэдэг. Иймээс ажил амралтын дэглэм сахиж амарч чаддаг байх нь чухал. Мөн стресс нь чихэр, чипс мэтийн ашиг тус багатай хоол, ундыг хэт ихээр хэрэглэх, тамхи архийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг хортой зуршил үүсэхэд нөлөөлдөг.
Эрүүл байсан ч эмчид үзүүлж зөвлөгөө авч байх нь зөв ч гэлээ биеэ хэт чагнан, байнгын сэтгэл санааны дарамттай байх нь ямар ч хортой хүчин зүйлээс дутахааргүй сөрөг нөлөө үзүүлдэг болохыг сэтгэл судлаачид олон тооны судалгаагаар нотолсон байдаг гэдгийг мартаж болохгүй. Иймд тайван, өөртөө итгэлтэй, өөдрөг байх хэрэгтэй
Comments