Хэрвээ хүн хүүхэд насандаа эрүүл хооллох дадал суугаагүй бол энэ байдлаа өсвөр насандаа хадгалан бүр насанд хүрсэн хойноо хүртэл засаж чадалгүй амьдралын буруу хэвшилтэй болох нь бий. Хүүхдийн амьдралын эхэн үед эрүүл зөв хооллох дадалтай болгох нь түүний амьдралд хийж байгаа хамгийн сайн зүйлсийн нэг юм. Хүүхдүүдийн ходоод жаахан байдаг бөгөөд энэ тэднийг бага багаар олон удаа хооллож байх шалтгаан болдог.
Та хүүхэддээ үндсэн хоолноос гадна бага багаар ойр ойрхон хооллож байх нь чухал бөгөөд хооллох үед нь хэмжээг нь нарийн хянаж байх шаардлагатай.
Тэнцвэр
Та хүүхдээ жингийн илүүдэлтэй байлгахаас сэргийлэн түүнийг дасгал хөдөлгөөн хийлгэхэд нь дэмжлэг үзүүлэн хоолоор авсан калорийг шатааж байх хэрэгтэй юм.
Хамтдаа хооллох
Судалгаагаар гэр бүлүүд хоолоо хамтдаа идэх нь хүүхдийн эрүүл хоололтонд тустай гэдгийг баталсан байна. Магадгүй та өдрийн хоолыг гэр бүлийнхэн болон хүүхэдтэйгээ хамт идэх нь боломжгүй байж болох ч, оройн хоол болон өглөөний цайг хамдаа уух хэрэгтэй.
Хүнсний ногоо хэрэглэх.
Хэрвээ таны хүүхэд хүнсний ногоо идэхгүй байвал энэ нь таныг хүнсний ногоо идэж байсныг хараагүй байна гэсэн үг юм. Тэгэхээр та хүүхдийнхээ үлгэрлэн дууриах хүн тул зөв хооллолтонд түүнийг дагуулах хэрэгтэй. Мөн та жимс болон шууд идэж болох хүнсний ногоог хүүхэд өөрөө аваад идэж болохоор газар тавиарай.
Тэжээллэг бодисоор баялаг хоол хүнс.
Хүүхдийн өсөлт хөгжлийнх нь үед бүх төрлийн витамин тэжээллэг бодис хэрэгтэй болдог. Тэгэхээр та хүүхдэдээ өдөр бүр шим тэжээлээр баялаг хоол хүнсээр хангаж байх нь чухал.
Үүнд:
• Төмөр
• Кальц
• С витамин
• Уураг
• Бор
• Будаа.
• Улаан буудайн үрийн талх.
• Улаан буудайн үрийн гоймон.
• Арвай
Чанар муутай хоол хүнс.
Маш олон хүүхдүүд олон төрлийн хоол иддэг. Өндөр агууламжтай буюу өөх тостой, сахар болон давс ихтэй хоол хүнснээс аль болох зайлсхийлгэх хэрэгтэй. Тэгэхлээр үргэлж хүүхдийнхээ хоолыг болгоомжтой сонгоорой.
Ижил төрлийн хоол идэх.
Та гэр бүлийнхэндээ хоол хийхдээ тэдгээрээр тус тусд нь шийдвэр гарган өөр өөр төрлийн хоол хийж өгч болохгүй учир нь нэг гэр бүл ижил төрлийн хоол идэх хэрэгтэй байдаг. Харин хэрвээ танай гэр бүлийн хэн нэгэн харшилтай бол түүнд тусгайлан зориулсан хоол хийж өгөх хэрэгтэй. Мөн шинэ хүнсний бүтээгдэхүүн хоолондоо хийсэн бол идэж үзэхийг хүүхдүүдээсээ асуугаарай.
Хэмжээг хянах.
Хүүхдийг зөв хооллох дадал суулгахад маш их хичээл чармайлт хэрэгтэй болдог. Тэгэхээр хүүхэддээ цадах, өлсөх, сэтгэл ханамжтай байх мэдрэмж ямар байдаг талаар багаас нь заах хэрэгтэй.
Мөн хэн хэзээ ямар хоол орхин идэхгүй байна гэдгийг бас сайн анхаарч байх хэрэгтэй байдаг. Мөн магадгүй хэтэрхий их жүүс өгөх нь сайн хэрэг биш. Мэдээж жүүс амттай учир хүүхэд түүнээс хамаагүй их уун хоолоо идэхгүй байж болно. Мөн түүнчлэн зарим төрлийн жүүсэнд сахар их агуулагддаг учир таны хүүхдийн шүдэнд муу.
Comments