Таны бяцхан үр тань гэртээ мөлхөж юм түшин явж сурахын хирээр хорвоотой танилцах аялалдаа гарах бөгөөд энэ нь ширээний тавцан, буйдан, номын тавиур, шүүгээ зэрэг өмнө нь хүрч чаддаггүй байсан бусад бүх газартаа хүрэх, тэдгээр дээр байгаа зүйлсийг сонирхон авч үзэх гэсэн оролдлогоор илэрдэг. Дээр нь байсан эд зүйлсийг авч өгсөн ч гэсэн зарим бяцхан авирагчид Еврестийн уул шиг хамгийн өндөр цэгийн сонирхон авирч эхлэдэг тул энэ үед ээж аавын анхаарал болгоомж маш чухал гэдгийг мартаж болохгүй.
Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах эдгээр зөвлөмжүүд энхрий бяцхан үрээ учирж болзошгүй эрсдэлээс хамгаалахад тань бага ч гэсэн тус болох болно гэж найдаж байна.
Усанд оруулах
• Бага насны хүүхдийг баннтай усанд хэзээ ч ганцааранг нь орхиж явж болохгүй. Цөөн хэдэн хором ч гэсэн…
• Угаалгын өрөөндөө болон банныхаа хажууд зориулалтын хальтирдаггүй дэвсгэр тавиарай.
• Халуун усанд түлэгдэхээс сэргийлж халуун усны нээлтийг аль болох бага талд дээр нь тавьж байхаа битгий мартаатай. Хүйтэн ус хэдийд ч гэсэн халуун ус шиг ноцтой үр дагавар үүсгэдэггүй гэдгийг санаарай.
Хүүхдийн ор
• Хэрэв та анх удаа хүүхдийн ор сонгож авах гэж байгаад аюулгүйн стандартад нийцсэн эсэхийг нь шалгаж үзээрэй. Хашлага нь доогуур нь шургах боломжгүй байхыг зэрэгцээ ялангуяа хөл тал нь хүүхэд завсраар нь унах, шургаж гарах гэсэн тохиолдолд хүүхдийн хоолойг боох осол гаргахгүй байх талыг нь сайтар бодолцоорой.
• Хүүхдийн орны хажуугийн хашлаганд хүүхдийн авирч давахад дэмжлэг болох тоглоом зүүж орхиж болохгүй.
Ор
• Хүүхдийг унтаж байхдаа эргэж тойрох зайг нь бодолцон орны гол хэсэгт тавьж байгаарай.
• Хүүхдийг орноос ойчихоос сэргийлж дэр зэрэг гарын дорх зүйлсээр хашлага хийхээс гадна орны эргэн тойрон дахь газар зөөлөн зүйлс тавьж болно.
• Хүүхдээ унтсан үед нь орон дээр тавих эвсэл зөөлөн дэвсгэр газар тавьж унтуулж байх эсэхийг эргэцүүлж үзээрэй.
Түлэгдэхээс сэргийлэх
• Хүүхэд авч байхдаа халуун хоол болон ундаа битгий бариарай.
• Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавьж байх хэрэгтэй.
• Халуун пилтка болон зуухан дээр хоол хийж байхдаа хүүхдээ бүү тэврээрэй.
• Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж байгаарай.
• Зуухны тагийг заавал түгжиж байх хэрэгтэй.
• Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.
Суудлын тэрэг
• Хүүхдийг машинд авч явахдаа зориулалтын суудалыг аюулгүйн ажиллагааны зааврын дагуу зөв хэрэглэх.
• Хүүхдийн суудлыг машинд зөв байрлаалах, арын суудлын гол хэсэгт байрлуулахыг илүүд үзэх хэрэгтэй.
• Машинаар явж байхдаа цонх болон хаалгыг түгжиж явахаа мартуузай.
Хувцаслалт
• Хүүхдийн хувцас цаг агаарын байдал болон өөрийн биед нь таарсан байх ёстой.
• Хүүхдийн унтлагын хувцасыг сонгохдоо нийлэг эдээр хийгээгүй болон биед нь эвтэйхэн байхыг бодолцоорой.
Хаалга
• Хаалганы хязгаарлагч болон бариул нь хүүхдийн хурууг хавчихаас сэргийлсэн байх хэрэгтэй санаарай.
Цахилгааны залгуур, утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл
• Цахилгааны залгуурыг зориулалтыг тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх хэрэгтэй.
• Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах
• Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэглэлүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах
Унахаас сэргийлэх
• Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь орхиж явахгүй байх
• Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах
• Мөн цонхыг онгойлгохдоо аль болох босоо онгойлгож байх, цонхыг бүрэн онгойлгохоос сэргийлсэн хязгаарлалт хийх хэрэгтэй.
• Хэрэв гадуур хүүхдээ авч явах бол зориулалтын бэхлэгээ бүс хэрэглээрэй.
Галын аюулаас сэргийлэх
• Гэртээ галын дохиолол суурилуулах, хэрэв танайд галын дохиолол байдаг бол зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
• Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
• Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
• Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлж байх хэрэгтэй.
• Мөн гал гарсан үед ямар арга хэмжээ авах, хэрхэн гарах талаар төсөөлж үзэхэд илүүдэхгүй.
Зарим зүйлсийг далд хий
• Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалаарай.
• Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалтгаж нягтлаж байх хэрэгтэй.
• Хогын савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах
• Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх
• DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийг удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгаарай. Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээс сэргийлээрэй.
• Ширээний бүтээлгэ аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь хүүхэд түүнээс татсаны улмаас дээр нь байгаа зүйлс хүүхдийн дээрээс унаж болзошгүй.
• Мөн махны мод зэрэг зүйл нь хүүхдийг гэмтээх эрсдэл багатай ч гэсэн гэдэсний халдвар үүсгэх эх сурвалж болж болохыг анхаараарай.
Гэрийн тавилга
• Гэрийн тавилгын шургуулгыг хүүхэд онгойлгож гар, хуруугаа хавчуулахаас сэргийлж түгжээ хийгээрэй.
• Бага насны хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол гэрийн тавилга сонгон авахдаа хүүхэд гэмтээх хурц ирмэг, өнцөггүй тавилга сонгоорой.
• Ханын шүүгээ, номын тавиур зэргийг унахаас хамгаалж сайтар бэхлээрэй.
• Телевизийг аль болох нам байрлуулах нь зүйтэй. Мөн хүүхэд түлхвэл ард нь түшлэг болохуйц зүйлд ойр байвал тохиромжтой.
• Тогтвор муутай өндөр гэрэл зэрэг зүйлсийг тавилгын ард тавиарай.
Буу
• Бууг хүүхэд авч чадахааргүй зориулалтын шүүгээнд хадгалаарай.
• Бууны сумыг буунаас тусдаа цоожтой, авч чадахааргүй газар хадгалаарай. Мөн түлхүүрийг нь өөр газар хадгалах нь илүү тохиромжтой.
• Бууны гохний цоож зэрэг нэмэлт хэрэгсэлүүдийг ашиглаж хэвшээрэй.
• Хүүхэддээ буу бол тоглоом биш гэдгийг багаас нь ойлгуулах хэрэгтэй. Бууны аюулын талаар ойлгуулах нь хэзээ ч эртдэхгүй.
Тоглох газар
• Хүүхдийн насны онцлогт тохирсон тоглох газрыг олж өгөөрэй. Бага насны хүүхдийн тоглох газар нь том хүүхдүүдийн тоглох газраас тусдаа эцэг эхийн хараа хяналтанд ойр газар байх нь зохистой.
• Бага насны хүүхдийн тоглох газар нь элс хайргагүй, зөөлөн гадаргуутай, тоглоомнууд нь хөнгөн, зөөлөн, гэмтэл учруулхааргүй байх хэрэгтэй.
• Мөн машин замаас хол байх хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Хордлогоос сэргийлэх
• Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавьж, мэрэгчийн хор, эм, витаминууд, жирэмсэн үедээ ууж байсан төмрийн бэлдмэл зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна онцын шаардлагагүй зүйлсийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч эмийг хүүхэд их хэмжээгээр хэрэглэвэл аюултай гэдгийг мартаж болохгүй.
• Цүнхэнд ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, зарим тохиолдолд эм авч явдаг тул цүнхээ хүүхэд хүрэхээргүй газар тавьж байгаарай.
• Бага насны хүүхдээ хоолны хордлогоос сэргийлж задлаад удсан болон муудсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн хадгалахгүй байх хэрэгтэй. Мөн уксус цуу зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна аль болох гэртээ байлгахгүй байх нь илүү найдвартай.
Нар
• Хүүхдийг наранд цохиулахаас сэргийлж өглөөний 10 цагаас өдрийн 4 цагийн хооронд наранд гаргахгүй байхыг хичээгээрэй.
• Хүүхдээ нартай үед гадаа гаргахдаа нарны малгай, урт ханцуйтай цамц, түрүүтэй өмд, нарны шил зэргийг тогтмол хэрэглэж байгаарай.
Ариун цэврийн өрөө
• Ариун цэврийн өрөөний суултуур дээрээ бага насны хүүхдэд зориулсан тусгай суултуур жижигсгэгч суурилуулж өгөөрэй.
Тоглоом
Хүүхдээ хамгийн аюулгүй тоглоомоор тоглуулаарай:
• Хүүхдийн тоглож байгаа тоглоом нь янз бүрийн хэлхсэн эрхи маягийн чимэглэлгүй, товчгүй, хүүхэд амандаа хийж болох жижиг хэсгүүдгүй.
• Хүүхэд амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй.
• Хэт хүнд байж болохгүй. Хүүхэд тоглож байхдаа өөр дээрээ унагахад гэмтэл үүсгэхээргүй хөнгөн.
• Хурц ирмэг өнцөггүй
• 20 сантиметрээс урд уяасгүй.
• Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт таарсан.
• Хүүхдийн хүзүүг ороож хүрэхгүй хэмжээтэй урттай.
Гудамж, замын хөдөлгөөн
• Та хүүхдэдээ гудамж талбайд явахдаа автомашин ойролцоо болгоомжтой байх, зам хөндлөн гарахдаа гарцтай газраар гарахыг зааж өгөхийн зэрэгцээ байнга хөтлөж яваарай.
Ус
• Хүүхдээ гол, нуур, усан оргилуур, хиймэл усан бассейн зэргийн хажууд хараа хяналтгүй орхиж болохгүй.
• Хийлдэг усан бассейн, баннтай ус зэргийг хэрэглэсний дараа заавал усыг нь асгаж янзлаж байх хэрэгтэй.
• Хэдийд ч гэсэн бага зэргийг ус, цэвэрлэгч уусмал, хувинтай угаадас зэргийг ил орхиж болохгүй.
Comments