Жилд нэгээс хоёр удаа гэдэс ходоод, бөөр давсагаа цэвэрлэх нь таны урт наслах хамгийн том шалгуур болно. Үүний тулд та өмнөх өдөр нь нэг литр буцалсан усанд нэг ширхэг том улаан манжинг сайтар угаагаад 3-4 хувааж хийгээд хонуулна. Мэдээж их хэмжээгээр уух тусам сайн тул 5 литр хүртэл усанд найруулж хийж бэлдэж болно гэсэн үг. Ингээд өглөөнөөс орой болтол та юу ч идэхгүй зөвхөн манжингийн шүүсээ ууна. Харин тарвас идэж болно. Ердөө ингээд л болоо. Тэр өдөр таны гэдэс ходоод амарна, цэвэрлэгдэнэ, жижиг чулуунцарууд хөөгдөнө.
Хэрхэн бэлтгэх
1. Хүрэн манжинг ширүүн үстэй сойзоор 2-3 удаа үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж, дахин хүйтэн усаар угаагаад шүүс шахагч машинаар шүүсийг нь гаргаж авна. Шүүсийг бараан өнгийн тагтай шилэн саванд хийж 5-15 минут буцалж буй усанд хийж ариутгана. Бэлтгэсэн шүүсийг 1-2 цагаас илүү хугацаагаар хадгалж болохгүй.
2. Хүрэн манжинг нимгэвтэр хэрчээд буцалсан усанд хийж таглан хандлуулна. Хоол идэхээс 10-15 минутын өмнө нэгээс хоёр стаканаар нэг сарын турш ууж хэрэглэнэ. Уг хандыг хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед хэрэглэвэл тохиромжтой.
З. Лууван, хүрэн манжинг 1:1 хоолны халбагаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Үрүүлдэх маягаар бэлтгэж, дээр нь зөгийн бал нимбэг хийвэл сайн. Үүнийг цус багадах, өтгөн хатах, элэг, цөсний хүүдийн эмгэгийн үед хэрэглэвэл тохирно. Анхааруулахад давсалсан болон даршилсан хүрэн манжинг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэггүй. Хүрэн манжинг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүс элдэв эм тан хэрэглэхгүйгээр бүдүүн гэдэсний өвчлөлөөс сэргийлж чадна.
Жич: Цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед сахарын өвчтэй хүн улаан манжин идэж болдоггүй.
Comments