Төрсний дараа илүүдэл жингээсээ хэрхэн салах талаар толгойгоо өвтгөдөг. Хоолоо сойх, дэглэм барих, дасгал хийх зэрэг нь хөхний сүү татраах хангалттай том шалтгаан болж чадах билээ. Тиймээс эрүүл зөв хооллолтоор хоолоо хасалгүйгээр, хөхөө ч сайн сүүтэй байлгаж, жингээ ч хангалттай хасахад туслах хүнсийг нэрлэж байна.
Хөхүүл эхэд жингээ барьж, сүүгээ сайжруулахад тустай хүнс:
Шар будаа
Шар будаа бол уургийн өндөр агууламжтай учраас хөхний сүүг сайжруулж, тамир тэнхээ ч нэмэх хүнс юм. Шар будааг нүдэж, нунтаглаад сүүтэй цайндаа хамт чанаж уух нь илүү үр дүнтэй.
Далайн байцаа
Далайн байцаа бол төрсөн эхчүүдэд хамгийн хэрэгтэй хүнсний нэг юм. Энэ хүнс нь кальци, иод зэрэг амин дэмүүдийг өөртөө ихээр агуулсан байдаг тул төрсөн эхийн амин дэмийн дутагдлыг нөхөхөд тустай. Мөн сүү сайн оруулдгаараа шалгарсан хүнс. Хэрэглэхдээ усанд 1 цаг гаруй дэвтээгээд шөлөндөө сайтар чанаж идээрэй.
Гүзээ
Хонь, үхрийн гүзээг сайтар чанаад шөлтэй хоолондоо хольж идэхэд эхийн сүүний тэжээллэг чанар улам сайжрахын хажуугаар сүүний гаралт ч сайтар нэмэгддэг.Тиймээс хөхүүл эхийн хувьд гүзээ нь сүүнийхээ чанарыг дээшлүүлэх чухал зүйл юм.
Ус
Хөхний сүүний 80 хувь нь уснаас бүрддэг. Тэгэхээр эх хүн та хүүхдээ хангалттай сайн хөхүүлье гэж бодож байгаа бол өдөрт уух усныхаа хэмжээг 6-8 аягаас бүү багасгаарай. Ус сайн уух тусам хөхний сүүний гаралт нэмэгдэхийн хажуугаар биеэс тань хорт бодисууд гадагшилна.
Гурвалжин, хөц будаа
Гурвалжин болон хөц будаа нь тэжээллэг чанараараа сайн байдаг учраас эдгээр будааг хэрэглэж заншаарай. Эдгээр будааг хэрэглэхийн өмнө усанд сайтар дэвтээвэл илүү зөөлөн болдог.
Хөхүүл эх ямар хүнснээс татгалзах вэ? Бидний олонх нь сайн идвэл сүү ордог гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ сайн идэхдээ биш харин сайн чанарын хүнс хэрэглэх нь сүүний чанар болоод гаралтыг нэмэгдүүлдэг байна.Тиймээс ямар хүнс ээж таныг улам таргалуулдаг хэр нь сүүнд тань олигтой нэмэр болдоггүйг мэдэх үү эдгээр бүтээгдэхүүн бол :
-Нарийн боов, хуурай идэх юм
-Давс
-Элсэн чихэр
-Чихэр, шоколад
-Цагаан гурил, гоймон
-Цагаан гурил, гоймон
Эдгээр бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй.
Зөвлөгөө оруулсан: Эмч Б.Ариунзаяа
Comments