Эмэгтэйчүүд бидэнд нуруу өвдөх, амархан уурлах, толгой эргэх, үс унах гэх мэт эрүүл мэндтэй холбоотой олон асуудал тулгардаг. Тэгвэл эдгээрийг яах вэ? дараах мэдээллийг танд хүргэе.
Нуруу өвдөх
Давсагны үрэвсэл буюу дагалдах бусад эрхтэний үрэвсэл байж болзошгүй. Эмнэлэгт очиж цус, шээсний шинжилгээ хийлгэвэл зохино. Хэрэв шаардлагатай гэж үзвэл эхо буюу эмэгтэйчүүдийн шинжилгээ хийлгэсэн ч болно. Энэ үед илүү ус уух, хэт халуун, амтлагчтай зүйлийн хоол хүнсийг идэхгүй байвал зохино. Үрэвслийг намдаах буюу физик эмчилгээ хийлгэж болно. Хэрэв лангуаны тос буюу зандны тосонд биеэ угаавал үр дүн нь нэн сайн.
Амархан уурлах
Жижиг сажиг хэггийн улмаар уйлах эсвэл таны зан аальтай нийцэхгүй байж мэднэ. Энэ үед бамбай булчирхайгаа үзүүлэх шаардлагатай. Төв мэдрэлийн систем нь бамбай булчирхайны гормоны тэнцвэр алдагадахад хамгийн эмзэг байдаг. Анхны өвчний шинж нь: амархан сэтгэл догдлох, уурлах, уйлах, нойр алдах, идэх дуршил сайн хэдий ч улмаар турах, сарын юм тогтворгүйжих гэх мэт.
Толгой эргэх
Үргэлж толгой эргэвэл даралтаа шалгаж үзвэл зохино. Бүх насны хүмүүс даралт багаддаг. Эмэгтэйчүүд ердийн байдалд 35-40 насны үед ийм байдал илэрдэг. Хоол ундаа зохицуулж өөрийн биедээ ашигтай спортыг сонгох, тухайлбал усанд сэлэх гэх мэт.
Нүдний ухархай харлах
Эрт босоход нүдний доор тал жаахан хавдаж, нүдний ухархай харлавал урт хугацаагаар ядарснаас шалтгаалсан байж мэднэ. Хэрэв үргэлж усан хавдар гарвал бөөрөө үзлэг хийлгэх хэрэгтэй. Бүртгэлээр эмэгтэйчүүд бөөрний чулуужилд нэрвэгдэх хэмжээ эрэгтэйчүүдийнхээс 1,5 дахин илүү байдаг байна.
Хөл хавдах
Орой хөл хавдаж мэдрэлгүй болох нь архаг хураагуур судас муудсаны илрэл. Хүнсний ногоог түүхийгээр илүү идэх шаардлагатай, тэдгээрт хураагуур судасны ханыг бэхжүүлэх ширхэг агуулдаг. Өдөр бүр хөлний хэсгийн гимнастик хийж болно.
Шөрмөс татах
Гар хөлний шөрмөс үргэлж таталдаж байвал кальци болон аминдэм D дутагдсанаас болжээ. Тэдгээр элемент ясны хатуугийн хэмжээ болон булчингийн таталдахыг шийдэж байдаг. Иймд сүүн бүтээгдэхүүн, элэг, далайн хоол хүнс идвэл сайн байна.
Хөлрөх
Ердийн үеийнхээс илүү хөлс гарах нь мэдрэлийн хэм алдагдсанаас болсон байж магадгүй. Иймд ердийн тайвшруулах эм үүрэг гүйцэтгэхгүй бол эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй.
Цангах
Биеийн жин өөрчлөлт гарах, байнга цангах, жорлонд орохыг хүсдэг бол чихрийн шижин өвчний илрэлтэй төсөөтэй учир цусны шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэв шинжилгээний дүн хэвийн байвал чихэртэй хоол, тос өөх ихтэй хоол хүнс бага идвэл зохино.
Үс унах
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс амархан үс шингэрдэг. Үс унадаг нь сэтгэлийн дарамт, өвчин эдгэрэхээс өмнө, зөв бус хоол унд хэрэглэснээс шалтгаалсан байж болзошгүй. Мөн зарим өвчин эмгэг буюу төрөлх өвчнөөс шалтгаалж, арьсны өөхөн булчирхай шүүрэл ихсэх буюу арьсны өөхөн булчирхайн шүүрлийн шинж чанар өөрчлөгдсөнөөс шалтгаалж үс унадаг.
Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрч байвал дээрх зөвлөмжүүдийг дагахаас гадна, эмчийн зөвлөгөөг аваарай. Бага зүйлээс л их зүйл болдог шүү дээ. Тиймээс ямар ч өвчин эмгэг байсан бага дээр нь л эмчлүүлж эдгээж байгаарай бүсгүй минь.
Comments