Хүйтний улиралд дархлаа сайтай байх ёстой. Өвлийн ид дундуур дархлаа суларч өвчин ороох нь элбэг тохиолддог. Сул дархлааг хэрхэн сэргээх талаар Мэргэжилтнүүд нэгэн дуугаар доорх зөвлөгөөг өгч байна.
1. Илчлэг амин дэмтэй хоол хүнсийг сонгон хэрэглэх
Өвлийн улиралд сайн идэх нь маш чухал. Ялангуяа уураг болон өөх тос танд хэрэгтэй. Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, зарим төрлийн ундаанаас татгалзаарай. Өвөл шөл сайн идэхийг хичээгээрэй. Ногоотой шөл бол амин дэмээр баялаг хамгийн сайн хоолны нэг шүү дээ. Ялангуяа хоолны тослогийг багасгах. Хоолны тослогийг багасгахад дархлаанд шууд нөлөөлдөг ажээ. Учир нь дархлаа бүрэн утгаараа ажиллахын тулд тосны хэмжээ маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл үрэвсэлтэй тэмцэх эд эсийг судасны ханаар чөлөөтэй хөдлөх боломжийг бий болгож өгдөг ажээ. Хоолны тэнцвэрт байдал алдагдахад С, А, D, Р амин дэм болон эрдэс бодисын дутагдалд хүргэнэ. Өвлийн цагаар нэмэлт тэжээл болгон ууж байгаа витаманууд нь хүний биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодисын хэмжээг бүрэн хангаж чаддаггүй. Тийм учраас төрөл бүрийн ногоо, жимс, мах хүнсэндээ хэрэглэж өөрт шаардлагатай бодисыг авч байхыг зөвлөж байна.
Гарах арга зам:
Өглөө болон орой унтахаасаа өмнө зөгийн балтай 1 х.х мойл иднэ: уг жимсэнд төмөр ихээр агуулагддаг бөгөөд дархлааг дэмжих Р амин дэмээр баялаг. Цайны оронд нохойн хошууны ханд уу. Ханиад томуугаар бараг 3 дахин бага өвдөх болно шүү. А амин дэмээр баялаг бөгөөд аскорбины хүчил агуулдаг байна.
2. Ус
Зун дууссан гээд ус уух хэрэггүй гэсэн үг биш шүү дээ. Өвөл ч мөн адил ус ууж биеэ цэвэр байлгах хэрэгтэй. Дан ус ууж чадахгүй байвал зүсэм нимбэг хийгээд уугаарай. Таны биеийн 75%-ийг ус бүрдүүлж байдаг бөгөөд өөрт хэрэгтэй зөв усыг сонгон ууснаараа дархлаагаа дэмжихийн зэрэгцээ өвчинд өртөх магадлалыг бууруулах боломжтой.
3. Витамин С
Дархлааг дэмжих гол витамины нэг юм. Витамин С-г хангалттай авахыг хүсвэл өдөр бүр шинэ алим идээрэй. Жимсний шүүс уух биш жимс идэх хэрэгтэй.
4. Хөдөлгөөн хийх
Мэдээж биеийн хөдөлгөөн нь дархлааг сайжруулахад хүчтэй нөлөөтэй. Магадгүй та үргэлж завгүй байдаг ч дасгал хөдөлгөөн хийж амжина гэдэгт итгээрэй. Хамгийн багадаа өдөрт 30 минут дасгал хийвэл та огт ханиад тусахгүй.
5.Нойрны дутагдал
Нойр нь мэдрэл болон дархлааны систем салшгүй холбоотой. Урт шөнө гэрэл авах боломжийг багасгадаг, өөрөөр хэлбэл цусанд серотонин болон өөр бодисууд бага очиж байгаа юм. Уг бодис нь нойр болон сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Сэтгэл санаа таагүй бол дархлаанд шууд муугаар нөлөөлнө. Гарах арга зам: Оройн 8-9 цагаас хойш утсаар ярихгүй, компьютер дээр ажиллахгүй, сэтгэлд түгшүүртэй кино үзэхгүй байхыг хичээгээрэй Оройн зугаалгын дараа далайн давстай халуун бүлээн усанд орж тайвшруулах үйлчилгээтэй ханд уугаарай Жижгэвтэр уутанд эсвэл орныхоо толгой дээр базилик, жасмин, хадаасан цэцэг зэрэг анхилуун үнэрт ургамал тавиарай.
Дутуу нойрноос болж хүн таргалах, стресст орох, ууртай болох гэх мэт сөрөг үр дагавар их гардаг. Орой 22.00 цаг гэхэд орондоо орж унтаж байвал та ядаргаанд орохгүй. Дор хаяж өдөрт 7 цаг унтах хэрэгтэй.
6. Ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
1. Ханиад томууны ид дэгдэлтийн үед аскорбины хүчил уух – 1 г витаминыг 200 г усанд уусгаж ууна. Өвдсөн үедээ 2 цагийн дараа дахин ууж болно.
2. Цангисны шүүс тогтмол уугаарай. Микро биетүүдийг үрэвсэлтэй хэсэгт хүргэхээс хамгаалдаг. Тийм учраас халдварт өвчний үед дархлаа сэргээх гайхалтай үр дүн үзүүлж чадна.
3. Эхинацея-ийн ханд эсвэл эмийг хэрэглэнэ: өдөрт 40 дуслаар 2-3 удаа ууна. Энэхүү ургамал нь биеийн дархлааг сэргээж ханиад, томуунаас урьдчилан сэргийлнэ. Мөн өвчний эдгэрэлтийг хурдасгаж өгдөг ажээ. Цэгэн иллэгийг хийж байхыг зөвлөж байна: хамрын доор байрлах цэг, эрхий хуруу болон долоовор хурууны голын цэг мөн гарын алганы голд байрлах цэг.
4. Цэгэн иллэг хийхдээ цагийн зүүний дагуу бага зэрэг дарж хийнэ. Иллэгийг өглөө, оройдоо 50-70 удаа хийнэ.
Comments