Өндөр уурагтай, тос өөхгүй, дан ногоогоор, дан жимсээр гэх мэт маш олон төрлийн хоолны дэглэм бий. Эдгээр бүх хоолны дэглэмүүдээс аль нь хамгийн сайн гэдгийг та үнэхээр мэддэг гэж үү?
Маш олон хүмүүс жингээ хасах гэж бараг наснаасаа олон төрлийн хоолны дэглэм барих гэж оролддог. Гэвч үнэхээр та турмаар байгаа бол идэх сайн зуршлыг бий болгож, дасгал хий. Энэ нь ямар ч хоолны дэглэмээс илүү үр дүнтэй байх болно.
Хүмүүс яагаад хоолны дэглэм сахидаг вэ?
Маш олон шалтгааны улмаас хүмүүс хоолны дэглэм барьдаг. Зарим хүмүүс эрүүл бус жинтэйгээсээ болж, зарим нь таргалалт, буруу хооллосноос болж эрүүл мэнд нь муудсан тул дасгал хийж, хоолны дэглэм сахих зайлшгүй шаардлагатай болсон байдаг. Зарим нь хэдэн кг хасчихвал сайхан, туранхай, залуу харагдахыг хүсдэг.Харин зарим хүмүүс бусдын жишигт харагдахыг хүсдэг. Тухайлбал жүжигчид, дуучид туранхай байдаг, бүх загвар өмсөгчид туранхай нарийн байдаг учраас. Гэхдээ ингэж харагдах нь ихэнхи хүмүүсийн хувьд биелэшгүй мөрөөдөл байдаг.Ихэнхи охидод өсвөр насанд буюу 12-13 насанд биед нь өөрчлөлт гарч эхэлдэг. Энэ бол байгалиас заяагдсан өөрчлөлт юм. Үүнд: Өгзөг хавиар өргөсч, хөх нь томорч, нэг л мэдэхэд ТВ, сэтгүүл дээр гардаг бүсгүйчүүдтэй дүйцэхээргүй охин болж хувирдаг.
Хоолны дэглэм эрүүл мэндэд халтай юу?
Өдөрт авах ёстой калорийн хэмжээнээсээ бага хэмжээгээр хийж байгаа ямар ч хоолны дэглэм таны эрүүл мэндэд халтай байж болно. Түүнчлэн ямар ч тос өөхийг зөвшөөрдөггүй хоолны дэглэм ч бас муу. Хүн бүрт хоолны дэглэмд тодорхой хэмжээгээр буюу авч буй калорын 30% хүртэл хэмжээгээр тос өөх агуулагдаж байх ёстой байдаг аж. Тийм учраас хэн ч тос өөхгүй хоолны дэглэмээс татгалзах нь зүйтэй.Аливаа хоол хүнсний төрлийг хасч байгаа хоолны дэглэмд бүү хуурт. Хэрэв ямар ч гурилан, махан бүтээгдэхүүн идэлгүйгээр зөвхөн жимс ид гэж байгаа бол энэ таны эрүүл мэндэд муу байна. Учир нь та танд нөхөгдөх ёстой витамин, уураг зэргээ авч чадахгүй байна. Магадгүй та маш сайн турна. Гэхдээ буцаад хэвийн хооллолтондоо орж эхлэнгүүтээ л эргэж таргалдаг. Зарим хүмүүс амьдралд нь тохиолдож болох бүх асуудлууд өөрийнх нь жингээс болж байгаа гэж боддог тул хоолны дэглэм барьж эхэлдэг.
Хоолны дэглэмийг хэтрүүлснээс гарах аюул
Хоолны дэглэм хяналтаас гарах гэж байдаг. Хэрэв ийм тохиолдолд доорх шинж тэмдэгүүд илэрнэ.
Хэрэв та, эсвэл таны таньдаг хэн нэгэнд ийм шинж тэмдгүүд илэрвэл итгэж болох хүндээ, эсвэл эмчид хандаарай.
Хоолны дэглэм барих, жингээ контрольдоод байх нь таны амьдарлыг үрдэг. Харин өөрийнхөө биеийг хүлээн зөвшөөрч, эрүүл сонголтыг хийснээр та өөрийн жингээ хянах, өөртөө сэтгэл хангалуун байх хоёрыг зэрэг амталж чадна.
Comments