Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама (Michelle Obama)-ийн хувийн гоо сайхны зөвлөх Карл Рэй (Carl Ray), охид бүсгүйчүүддээ зориулан нүүр будахдаа гаргадаг түгээмэл алдаануудыг сануулсан байна. Ингээд нүүр будалтыг баллаж орхидог 15 зүйлийг та бүхэндээ хүргэе.
1. Суурь энгэсэг, биеийн өнгөнөөс хэт цайвар байх
Ихэнхи бүсгүйчүүд нүүрээ будахдаа, суурь кремее арьсныхаа өнгөтэй төдийлөн уусгаж чаддаггүй. Түүнчлэн гэрэл сүүдрийг арьсныхаа өнгөнөөс хэт цайвар тавьснаас нүүр, хүзүүний арьс хоорондоо нийцэхгүй, хиймэл харагддаг байна. Тиймээс гэрэл сүүдрээ суурь кремнээсээ нэг тонноор цайвар байхаар сонгож өгөөрэй.
2. Өө дарагчийнхаа өнгийг зөв сонгох
Охид бүсгүйчүүдийн санаагаа чилээдэг том асуудлуудын нэг бол нүдний доогуурх цагирган хар хүрээ юм. Жаахан л нойр дутах, ядрах зэрэгт тодроод ирдэг хар хүрээг яалтай билээ. Тиймээс бид ихэвчлэн өө дарагч, эсвэл цайвар суурь кремээр далдалдаг шүү дээ. Зарим бүсгүйчүүд өө дарагч, кремээ хэт тод будаж өгснөөр бусад арьсны өнгөтэй нийцэж өгөхгүй ялгараад онцгүй харагддаг байна.
3. Өө сэвийг цайвар өө дарагчаар дарвал улам тодорно
Нүүрэн дээрх сэвх, нөсөө толбо, батга зэрэг урьдчилж таамаглахын аргагүй арьсны асуудлууд нь бидний санааг байнга зовоодог. Ямарваа арга хэмжээнд орохын өмнө нүүрэн дээр батга гарчихсан үед, өө дарагчийг хэрэглэдэг шүү дээ. Ихэнхи хүмүүс арьснаасаа ялгарахуйц цайвар өө дарагчийг түрхвэл, нүүрний өө сэвийг сайн дарагддаг гэсэн ташаа бодолтой байдаг. Үнэндээ цайвар өө дарагч нь нүүрний өөг илүү тодотгож өгдөг байна. Харин өө дарагч нь арьснаас нэг тонн бараан өнгөтэй байвал, илүү далдалдаг гэнэ.
4. Энгэсэгнийхээ өнгийг зөв сонгоорой
Нүүрний энгэсэг хүзүүнээс ялгарч харагдах үнэхээр онцгүй харагддаг. Учир нь ингэж будах нь таныг хиймэл харагдуулдаг байна. Тиймээс хүзүүндээ ч гэсэн ингэсэг түрхэж өгөх хэрэгтэй. Аль эсвэл хүзүүнийхээ өнгөтэй төстэй суурь кремийг сонгоорой.
5. Кремээ түрхэхдээ чихээ битгий мартаарай
Сүүлийн үед охид бүсгүйчүүд гэрэл сүүдрийг ихээхэн сонирхох болсон. Гэрэл сүүдрийг өөрийн нүүрэнд зохимжтой байдлаар хийж өгвөл таныг илүү үзэсгэлэнтэй харагдуулах болно. Харин зарим охидууд шанаагаа бараан өнгөөр сүүдэрлэснээс чих нь цайрч харагддаг. Тиймээс чихэндээ яльгүй сүүдэр өгвөл асуудаг шийдэгдэнэ.
6. Тенийг зохимжтой тарааж өгөх
Зарим урлагийн алдартай одод, тод өнгийн теннийг нүдэндээ нэлэнхүйд нь тавьж өгдөг. Ялангуяа үзмэн ягаан, шар, ногоон зэрэг өнгүүдийг ингэж будах нь тийм ч зохимжтой харагддаггүй байна. Харин оронд нь нүдээ хүрээлэх маягаар будаж өгвөл илүү цэвэрхэн, таныг үзэсгэлэнтэй харагдуулах болно.
7. Хэтэрхий хиймэл харагдах сормуус
Сайхан сормуустай харагдах гээд хэтэрхий урт, өтгөн хиймэл сормуусыг наах, эсвэл өөрийнхөө сормуусыг хэт шавж, бөөгнүүлэх зэрэг нь таны нүүр будалтыг тэр чигт нь баллах аюултай. Тиймээс юун түрүүнд натурал харагдах тал дээр анхаарлаа хандуулаад үзээрэй. Хэрвээ хиймэл сормуус наах гэж байгаа бол хэт өтгөн урт биш сормуусыг сонгоорой.
Comments