Дэлхийд цайрын хомсдолд орсон хоёр тэрбум хүн амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Тэгэхээр хүний биед хэрэгцээтэй цайрыг бид хоол хүнснээс авдаг байх нь. Хэрвээ цайрын дутагдалд орвол олон төрлийн өвчин тусах магадлалтай аж. Цайрын “дутагдалд орсон хүүхдийн ”өсөлт, бэлгийн бойжилт зогсох, удаашрах, дархлаа ‘”‘сулрах, гэдэсний өвчин тусах нь түгээмэл байдаг гэнэ. Ийм байдлаас үүдэн жилдээ 800.000 хүүхдийн амь насанд аюул учирдаг гэх харамсмаар тоог en.wikipedia.org-т бичжээ. Насанд хүрсэн хүний биед ойролцоогоор 2-4 грамм цайр байдгаас 90 хувь нь яс, булчинд байдаг аж. Түүнчлэн жирэмсэн үед хугацаанаасаа өмнө төрөхөөс урьдчилан сэргийлэх болон арьсны үрчлээг удаашруулах, ясны гэмтлийн эдгэрэлтийг хурдаагах эм, бэлдмэлүүдэд хольц болон ордог онцлогтой металл юм. Хүн өдөр тутам хүнсээр авах ёстой цайрын хэмжээ нь эмэгтэй хүнд 8 милограмм, эрэгтэй хүнд 11 милограмм гэдгийг АНУ-д тогтоожээ.
Comments