Хөгшрөлт нь зайлшгүй тохиолддог боловч наснаас нь илүү хурдан хөгшрүүлдэн муу зуршлууд байдаг. Дараах мэдээллийг уншаан муу зуршлуудаас сэргийлээрэй.
Нүдээ анзаарахгүй байх
Нүдний эргэн тойрон дахь арьс нь биеийн хамгийн нимгэхэн арьс юм.
Иймээс хөгширч буйн шинж нүдэнд илэрдэг. Нүдний доогуур хөх туяа татах, үрчлээтэх зэрэгт арьсан дахь коллагенийг дэмждэг нүдний тос хэрэглээрэй.
Архи
Архи их хэмжээгээр уух тусам бие улам ихээр усгүйддэг. Энэ нь архи таны арьсны чийглэгийг алдагдуулж хуурайшуулдаг. Мөн биеэр батга туурах, үрчлээ суух зэрэг ноцтой нөлөө үзүүлдэг. Тиймээс архийг зүй зохист хэмжээгээр хэрэглээрэй.
Нарны гэрлээс хамгаалахгүй байх
Наранд хэт удаан биеэ шарх нь хөгшрөлтийг маш ихээр хурдасгаад зогсохгүй өдрийн нарны хорт туяа нь цусны судас, арьсны эсэнд сөргөөр нөлөөлнө. Энэ нь аажимдаа үрчлээ суух, арьс хуурайших шалтгаан болдог.
Соруулаар юм уух
Соруулаар ундаа уух нь сайхан санагддаг байж болно. Гэвч уруулаа хүчлэн сорж ууснаар амны ойролцоо үрчлээ үүсч эхэлдэг.
Буруу байрлал
Бөгтөөж суух, алхах, буруу байрлалтай зогсох зэрэг нь биед гэм согог үүсгэж аяндаа хөгширөлтийг түргэсгэдэг. Суух, алхахдаа биеэ цэхлэн алхаж яваарай.
Ус уухгүй байх
Хүн өдөрт зохистой хэмжээгээр ус уух хэрэгтэй гэдгийг бид мэднэ. Ус уухгүй байх нь арьсны уян хатан чанарыг алдагдуулан хөгшрөлтийг үүтгэдэг. Өөрт хэрэгтэй шүлтлэг уусыг ууж хэвшээрэй.
Тамхи татах
Тамих татах нь уушиг, бөөр, зүрхэнд муу нөлөөтэй төдийгүй насжилтанд бас нөлөөлнө. Тамхи татсанаар арьсны уян хатан чанарыг бууруулдаг энзим бодсийг идвэхжүүлж, арьсийг чийрэгжүүлдэг коллагенд сөрөг үр нөлөөтэй.
Буруу хоолны дэглэм
Хагас боловсруулсан бүтээгдэхүүн, өөх тосны агуууламж ихтэй хоол иддэг бол үрчлээ үүсгэгч үрэвсэл биеэнд тань олшрох болно. Юу идэх хэрэгтэй вэ гэж үү?
Жимс, эрүүл хүнсний ногоо, витамин С- гээр баялаг хүнс, уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай.
Халаагуур их хэрэглэх
Хүйтэн, сэрүүн улиралд халаагуур ихээр хэрэглэж байна уу?
Халаагуур нь агаарын чийгшэлийг сорон авч арьсыг тань өвчлөмтгий, хуурай болгож насжилтийг нэмэгдүүлдэг.
Халаагуураа ашилахгүй байж чадахгүй байгаа бол үүнтэй зэрэгцүүлэн чийгшүүлэгч ашиглаж болно.
Чихрийн агууламж өндөртэй уух юм
Чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн их хэрэглэснээр бодисын солилцоонд өөрчлөлт ордог. Энэ нь хөгшрөлтийн эсийг үүсгэж маш хурдан хөгшрүүлдэг.
Comments