Хүүхэд 7 нас хүртлээ хамгийн хурдан буюу жилд 4-8см өсдөг байна. Өсвөр насны хүүхдийн яс 40% нь бүрдэж бэхждэг. Энэ их “бүтээн байгуулалтыг” хангахын тулд их хэмжээний “үйлдвэрлэл” 24 цагийн туршид явагддаг. Цус үйлдвэрлэж, ясыг бүтээж, хэрэгцээт газар нь түгээж, мах булчингийн эд эсийг үйлдвэрлэж, хорт бодисоо гадагшлуулахын зэрэгцээ их хэмжээний амин дэм шаарддаг.
Тиймээс энэхүү “хүүхдийн бие” гэх өсөлтийн явцад сайн түүхий эд болох “ундны ус” гэдэг бодисын хэрэглээ маш чухал. Цайраар баяжуулсан шүлтлэг ус энэ үед уух нь хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд нэн тустай.
Хүүхэд эрүүл саруул өсөхөд хэрэгтэй амин дэмүүдээс дурдвал
Өнөө цагт бид хүүхдээ эрүүл саруул, цог золбоолог өсгөе гэвэл эрдэм сургаж, зөв хүмүүжүүлэхийн зэрэгцээ дээр дурдсан амин дэмүүдийг хоол хүнс, жимс жимсгэнэ басхүү нэмэлт бүтээгдэхүүнээр өгөх шаардлагатай болсон билээ.
Бидний үргэлжлэл болсон хүүхэддээ амтлаг төдийгүй амин дэмтэй хоол, цайраар баяжуулсан шүлтлэг ус тогтмол уулгах, сайн ном уншуулж, авъяасыг нь хөгжүүлэх эрхэм зорилго эцэг эх бүрт байх учиртай билээ.
Comments