ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Хүний бие организм өөрт нь аюул учруулах гаднын биетийг олж устгах, эзэндээ мэдэгдэж хариу урвал үзүүлэхдээ гарамгай. Энэ чухал үүргийг дархлааны систем гүйцэтгэнэ. Дархлааны системийн гол байлдагчид нь цагаан эсүүдийн нэг төрөл болох дархлааны эсүүд. Эдгээр эсүүд ажлаа хийж буйн нэг илрэл нь харшлын үед биед илрэх шинж тэмдгүүд юм. Харшил гэдэг нь хэт мэдрэгшил ,тодруулбал хүний биед харшил төрүүлэгч үйлчилэхэд биеийн дархлаа урвалж чанар өөрчлөгдөж хэт мэдрэгшил болохыг хэлнэ. Харшил үүсгэгчийг үүсэл гарлаар нь гадаад болон дотоод гэж ангилдаг. Гадаад шалтгаанд ахуйн харшил үүсгэгч, тоосонцор, эмийн бодис, хүнсний харшил үүсгэгч зэрэг орно. “Монголын харшил судлалын нийгэмлэг”-ийн 2014 оны мэдээгээр манай орны насанд хүрэгчдийн 24% нь хүүхдүүдийн 18% нь ямар нэгэн харшлын эмгэгтэй байна.
2005 оны Б.Оюунцацрал нарын судалгаагаар Улаанбаатар хотын дахь аэроаллергенд мэдрэгшсэн байдлыг судлахад:
Харшил үүсгэх дотоод шалтгаанд удамшлын хүчин зүйл, төрөлхийн дархлааны эд эрхтний дутуу хөгжил, эмгэгүүд багтана.Нэгэн судалгаанд хүүхдийн аав ээж хоёр нь хоёулаа харшилгүй байсан ч харшилтай байх магадлал 5-15%, харин аль нэг нь харшилтай бол 25%, хоёулаа харшилтай бол 50-60 хувиар хүүхэд харшилтай болох магадлалыг нэмэгдүүлдэг хэмээжээ. Хэрвээ аав ээж хоёр хоёул ижил төрлийн харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 80% байдаг байна.
Харшлын эмчилгээнд АНУ жил бүр 16 тэрбум доллар, Их Британичууд 900 сая евро тус тус зарцуулдаг байна.
ХАРШЛЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Харшлын шинж тэмдэг нь ямар төрлийн харшил үүсгэгчээр нөхцөлдсөнөөс хамааран амьсгалын зам, арьс салст, хоол боловсруулах системийн зовиураар илэрдэг.
Амьсгалын замын шинж тэмдэг:
Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах,шуугиантай амьсгалах гэх мэт.
Арьсны шинж тэмдэг:
Тодорхой хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах
Хоол боловсруулах систем:
Гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих
Анафилакси ( хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвал ): Амьсгаа боогдох, даралт буурах, судасны лугшилт сул болох, ухаан санаа балартах, арьс загатнах, царай цонхийх гэх мэт.
ХАРШЛЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ ТАВАН ХҮНС
Харшлын үед дархлаа тогтолцооны ажиллагааны дүнд гистамин, лейкотриен, простагландин хэмээх медиаторууд ялгардаг. Эдгээр медиаторууд цусанд эргэлдсэнээр дүнд судас өргөсөн, нарийн судаснаас шингэн ялгарч, улмаар хамар, залгиурын салст бvрхvvл цочрон хамар битvvрч, нус гоожин, найтааж эхэлдэг. Харшлын үед эдгээр медиаторуудын эсрэг болон дархлаа дэмжих бэлдмэл агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх нь харшлаас сэргийлэх төдийгүй эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Доорх хүнсний бүтээгдэхүүнүүд харшлыг эмчилдэг, 100% эерэгээр нөлөөлдөг хэмээн эрдэмтэд батлаагүй ч уг бүтээгдэхүүнүүдэд агуулагдах харшлын эсрэг бодисууд нь харшлын үед тустай хэмээх судалгаанууд олон байна.
Анхаар!!! Эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс харшилтай бол хэрэглэж болохгүйг анхаарна уу?
ХАРШЛААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ
ХАРШЛЫН ЭМЧИЛГЭЭ
Анагаахын мэргэжилтнүүд одоог хүртэл харшлыг 100% эдгээх төгс эмчилгээг олоогүй ч тогтвортой эмчилгээ хийлгэвэл харшлын шинж тэмдгийг 10-15 жилийн хугацаанд дарах чадвартай байна. Та өөрийн харшилтай эсэхийг мэдэх эсвэл харшлын оношоо баталгаажуулах хүсэлтэй бол эмнэлэгт хандан харшлын сорил тавиулах, эмчилгээ хийлгэж эхлэх нь хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвалаас өөрийгөө хамгаалахад тань туслах юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд Их Британид хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвалаас үүдэлтэй эмнэлэгт хандах тохиолдол 615% нэмэгдсэн байна. Эрт илрүүлэг таны амь насыг аварна.
ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ!
Comments