ХХоол идсэнийхээ дараа яаран хийж болохгүй 5 зүйлийн талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр зүйлсийг өдөр тутамдаа анхаарч байгаарай.
Усанд орох
Биднийг усанд ороход хүний биеийн температур нэмэгдэж байдаг бөгөөд ердийнхөөс илүү цус илгээж эхэлдэг. Тиймээс энэхүү үйл явц нь хоол боловсруулах үйл явцыг тасалдуулж, хүнснээс хэрэгтэй шим тэжээлээ авах боломжийг багасгадаг. Яаралтай ажилтай үедээ хоол идсэний дараа 30 минутын дараа усанд орж болно.
Цай уух
Хоол идсэнийхээ дараа халуун цай уух нь олон хүний амьралд тогтсон зүйл байдаг. Гэвч хоол болвсруулах эрхтэний төмрийн шимэгдэлтийг багасгаж байдаг бөгөөд байнга уух нь цус багадалттай болгох аюултай. Ялангуяа цус багадалттай байдаг жирэмсэн эх, бага насны хүүхдүүд , хөгшчүүл хамгийн багадаа 1 цагийн дараа халуун цай ууж байгаарай.
Унтах
Хоол идсэний дараа шууд унтах нь илүүдэл жинтэй болгодог гэсэн яриа байдаг. Яг үнэндээ үүнээс ноцтой зүйл үүсэж болдог. Бүрэн боловсроогүй хоолтой ходоодтой хэвтвэл цээж хорсох, регургитац үүсэх шалтгаан болдог бөгөөд хүчлийг нэмэгдүүлж байдаг. Мөн эрт, оройн харвалт болох эрсдэлтэй байдаг аж.
Мэргэжилтнүүд хоол идсэнээс хамгийн багадаа 2 цагийн дараа унтаарай гэж зөвлөж байна.
Спортоор хичээллэх
Хоол идсэний дараа дасгал хийж, биедээ ачаалал өгөх нь идсэн хоолоо шингээж байна гэж ташаа ойлгодог. Биед гэнэт ачаалал өгөх, ялангуяа гэдэсний дасгал хийж болохгүй. Эхний удаад дотор муухайрах мэдрэмж төрж, цаашлаад үүнээс ноцтой зүйл тохиолдох аюултай. Хэрвээ та хоолоо шингээмээр байгаа бол тавйан, зөөлөн гадуур алхаж болох юм.
Мэргэжилтнүүд хоол идсэнээс 2 цагийн дараагаас дасгал хийж болно гэж зөвлөсөн байна.
Тамхий татах
Хоол боловсруулах үед хүний биеийн систем бүхэлдээ идэвхтэй байдаг. Энэ үед нь тамхи татах нь никитон их хэмжээгээр биед тархаж, шингэдэг. Ингэснээр хоолноос амин дэм, эрдэс, кальци, витамин С, D,витаминуудыг авч чаддаггүй байна. Тамхинаас үүрд татгалзвал танд тустай. Гэвч гарч чадахгүй байгаа хоол идсэнээс 20 минутын дараа татахыг зөвлөж байна.
Comments