Танан цагаан шүдээрээ инээмсэглэхийг хүн бүр л хүсдэг билээ. Шүд цайруулахын тулд зарим хүмүүс шүдний эмнэлгийг зорьдог боловч ихэнх нь чаддаггүй шүү дээ. Сайхан инээмсэглэл, цасан цагаан шүдийг хүсч буй уншигчидда зориулан гэрийн нөхцөлд шүд цайруулах, хялбар аргуудыг танилцуулж байна.
1.Хуурай сүү, шүдний оо
Хуурай сүү нь шүдийг цайруулаад зогсохгүй, бэхжүүлдэг. Үүний тулд оо, хуурай сүүг хольж, шүдний сойзон дээрээ түрхэсний дараа, угаагаарай.
2.Сода, нимбэгний шүүс
Бас нэгэн арга бол, сойзон дээрээ сода түрхэж, дээрээс нь бага зэрэг нимбэгний шүүс дусаагаад угаах юм. Харин энэ аргаар долоо хоногт нэгээс дээш угааж болохгүйг анхаараарай.
3.Устөрөгчийн хэт исэл
Энэ аргыг хэт мэдрэг шүдэн дээр хэрэглэж болохгүйг анхаараарай. Хэрэглэхийн тулд дискэн хөвөн дээр бага зэрэг устөрөгчийн хэт исэл дусааж, шүдний өнгөрийг зөөлөн арчаарай.
4.Нүүрсэн эм
Шүд цайруулах хамгийн энгийн, хямд төсөр арга бол нэг ширхэг нүүрсэн хар эмийг сойзон дээрээ тавьж, бага зэрэг усаар норгож, шүдээ угаах юм.
5.Бялууны хөөлгөгч болон нимбэгний шүүс
Нэг цайны халбага бялууны хөөлгөгчийг нэг халбага нимбэгний шүүстэй хольж, шүдээ сойзоор угаагаарай. Үр дүн нь тэр даруй мэдрэгдэх болно. Харин үүгээр 2-оос илүү минут шүдээ угааж болохгүйг анхаараарай.
6.Далайн давс, нимбэгний шүүс, шүдний оо
Тал цайны халбага далайн давс, шинэхэн шахсан нимбэгний шүүсийг шүдний оотой хольж, шүдэндээ түрхэж, 1 минут байлгаад угаана
7.Нимбэгний шүүс, ус
Нимбэгний шүүстэй усаар амаа зайлах нь шүд цайруулах төдийгүй, амны хөндийг ариутгах тустай.
8.Алимны цуу, ус
Тал халбага алимны цууг нэг аяга усанд хийж, өглөө бүр шүдээ угаахынхаа өмнө амаа зайлж байгаарай.
9.Гүзээлзгэнэ
Нэг ширхэг таримал гүзээлзгэнийг нухаж, шүдний ооны оронд хэрэглэж болдог.
Та дээрх аргуудыг бүгдийг нь нэг дор хэрэглэж болохгүйг анхаарна уу.
Comments