Нойр дутуу явах, хэт их ачаалалтай, стресстэй ажиллах, ямар нэгэн зүйлд түгших зэрэг сэтгэл санааны тавгүй байдлаас үүдэн ядарч, сульдан, амин дэм, эрдэс бодисоор дутагдаж толгой өвдөж эхэлдэг. Толгой өвдөхөд ямар ч хүн анхаарлаа бүрэн төгс төвлөрүүлж, ажлыг үр бүтээлтэй хийж чаддаггүй. Тиймээс энэхүү зовиуртай өвдөлтийн шалтгаан болоод түүнийг хэрхэн арилгах талаар зөвлөгөөг хүргэж байна.
1. Толгой яагаад өвддөг вэ? D амин дэмийн дутагдал
Финландын их сургуулийн эрдэмтэд D амин дэмийн дутагдал нь архаг толгой өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Эрдэмтэд 2600 хүний дунд судалгаа явуулж, D амин дэмийн түвшинг нь тогтооход уг витамины дутагдалд орсон хүмүүсийн артерийн даралт ихсэх хандлагатай байгааг илрүүлсэн юм.
2. Хурц гэрэл
Толгой өвдөж байгаа хүмүүс ихэвчлэн хурц гэрлээс зайлсхийж, харанхуй өрөөнд илүү их цаг зарцуулахыг хичээдэг байна. Израилийн Эрүүл мэндийн төвийн судалгаагаар зүрхний цохилт, амьсгал давчдах, ядрах, дотор муухайрах гэх мэт хариу үйлдлүүдийг хянадаг тархины хэсэг хараатай холбоотой болохыг нээжээ.
Мөн хурц гэрэлд удаан байсан өвчтөнүүд илүү уцаартай, түгшүүртэй болдог юм байна.
3. Сэтгэлийн дарамт ба зовиур
Тайванийн Үндэсний батлан хамгаалахын төв эмнэлэгт хийсэн, толгойн өвдөлтийн талаарх судалгаанд 588 өвчтөн хамрагджээ. Ихэнх нь сэтгэлийн зовиур, хямрал, нойргүйдэлтэй өвчтөнүүдийн толгой байнга өвддөгийг тэд илрүүлсэн байна.
Энэ нь сэтгэл санааны дарамт, толгойн өвчин хоёр ижил давтамжийг тархи руу илгээдгийг баталсан байна.
4. Нойрны эм байнга уух
АНУ-ын Аделаид акедемийн явуулсан судалгаагаар өндөр тунгаар нойрны эм хэрэглэх нь толгой өвдөхөд шууд нөлөөлдөг болохыг тогтоосон байна.
Тус академийн эрдэмтэн Жэймин Жонсон “Нойрны эм хүнийг сэргэг байлгах зориулалттай. Өөрөөр хэлбэл, энэ нь мэдрэхүйнүүдийг хүчээр сэргэг байлгана гэсэн үг юм. Байнгын сэргэг байгаа мэдрэхүй эмзэг болж бага зэргийн өвдөлтийг ч даамжруулдаг” гэж хэлжээ.
5. Таргалалт
АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн судалгаагаар таргалалт нь толгой хатгаж өвдөхөд нөлөөлдөг болохыг илрүүлжээ.
Биеийн жин хэвийн хэмжээнээс хэтэрвэл хүний тархин дахь цусны даралт нэмэгддэг аж. Гэхдээ хүн биеийн тамирын дасгал хийж жингээ хасаж чадвал өвдөлтийн давтамжийг бууруулж, цаашлаад бүрмөсөн арилгах боломжтой гэнэ.
6. Даарах
АНУ-ын Макс Планкскийн нэрэмжит хувьслын антропологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хүний бие хүйтэн температурт дасан зохицох чадвар буурч байгаа нь толгой өвдөлтийг нэмэгдүүлэх шалтгаан болж байгааг тогтоожээ.
Бага температурт тархинд хүрэх цусны эргэлт буурдаг байна. Мөн хүйтэн орчинд цусан дахь хүчилтөрөгчийн түвшин буурч, ингэснээр хүмүүсийн толгой өвдөх эрсдэл нэмэгддэг аж.
Толгой өвдөлтийн төрлүүд
Толгойны өвдөлт нь олон янзын хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнийг хэд хэдэн бүлэгт ангилж авч үзэж болно.
Толгойн өвдөлтийг хэрхэн анагаах вэ?
1. Каффейн
Каффейнийг олон янзын эмчилгээнд ашигладаг бөгөөд мэдээж толгой өвдөлтийг намдааж чадна.
Альберт Эйнштейний нэрэмжит Анагаахын коллежийн багш нарын хийсэн судалгаагаар каффейнийг өвдөлт намдаах эмтэй хамт хэрэглэвэл илүү сайн үйлчилгээ үзүүлдгийг тогтоосон байна.
2. Зүү тавиулах
Германы Мюнхен хотын Техникийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар зүү тавиулах нь толгойн архаг өвдөлтийг анагаадаг болохыг илрүүлжээ. Тус судалгаагаар зүү төөнүүрийн эмчилгээний долоон туршилт хийсэн байна. Туршилтанд оролцсон хүмүүсийн 51 хувь нь байнга толгой өвддөг байсан нь больсон бол зургаан сарын дараа ихэнх нь бүр мөсөн эдгэрчээ.
3. Ногоон гэрэл
Харвардын анагаах ухааны сургуулийн эрдэмтэд ногоон гэрэл тархины мэдрэмтгий байдлыг багасгаж, толгой өвдөх магадлалыг бууруулдаг болохыг илрүүлсэн байна.
Хөх, ногоон, улбар шар, улаан туяатай гэрэлд удаан байсан хүмүүсийн 80 хувь нь ногооноос бусад бүх өнгө толгойг нь өвтгөсөн гэж хариулсан байна.
4. Бясалгал
АНУ-ын Бясалгалын анагаах ухааны төв амьдралын буруу хэв маягтай насанд хүрэгчдийн дунд стрессийг бууруулах, бясалгалын үр нөлөөг үнэлэх судалгаа явуулсан байна.
Бясалгал хийдэг хүмүүсийн толгойны өвдөлт зөвхөн эм ууж байсан үеийнхээс нь мэдэгдэхүйц буурч байсны дээр ямар нэг сөрөг нөлөө байгаагүй юм.
5. Зөв хооллолт
Анагаах ухааны доктор Винсент Мартины үзэж байгаагаар өндөр тослогтой хоол хүнс нь толгой өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Тэдгээрийг хүний бие боловсруулахын тулд илүү их хугацаа зарцуулдаг аж. Хөлдөөсөн эсвэл лаазалсан бүтээгдэхүүн, бяслаг, зарим зууш, салат, кетчуп төрөл бүрийн соуснаас татгалзаж жимс, хүнсний ногоо, аль болох өөр өөр төрлийн мах идэхийг тэрээр зөвлөжээ.
6. Шүлтэг ус уух
Хүний бие хүчиллэг болон шүлтлэгийн тэнцвэрээс хамаардаг. Хүчиллэг орчин ихсэхэд цээж хорсох, дотор эрхтэн өвдөх зэрэг зэрэг өвчлөлүүд ихэсдэг. Иймээс шүлтлэг хоол хүнс, ус ууж биеэ эрүүлжүүлэх хэрэгтэй юм. Хоол хүнснээсээ шүлтлэг бодис авахын зэрэгцээ усаар дамжуулан цайртай шүлтлэг ус уух нь таны биеийг эрүүлжүүлэхэл чухал үүрэгтэй юм.
Comments