Хүний биед ашиг тустай төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн байдгаас дангаар нь идэхэд амин дэмтэй ч өөр нэг төрлийн бүтээгдэхүүнтэй цуг идэхэд арвин их амин дэм, шим тэжээлийг өгдөг хүнсний бүтээгдэхүүнүүд бий. Тэдгээр нэр төрлөөс зүй зохистой хослон таны эрүүл мэндэд ашиг тусаа өгөх бүтээгдэхүүнүүдийг танцуулцуулж байна.
Ногоон цай + нимбэг
Ногоон цайнд нимбэг хийж уувал цайны үл исэлдүүлэгч (антиоксидант) чанар 12 дахин нэмэгддэг гээд та боддоо. Японы эрдэмтэд үүнийг нээсэн бөгөөд ногоон цайнд агуулагддаг катехины хэмжээг нимбэг нэмэгдүүлдэг байна. Катехин нь хорт хавдраас хамгаалж, жингээ барихад тусалж, цусан дахь сахрын хэмжээг хэвийн түвшинд барьдаг байна.
Дараах холбоосоор антиоксидантын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
https://ikon.mn/n/1hzs
Шоколад + Алим
Алим, шоколад хамтдаа цусны өтгөрлийг тараадаг байна. Алимны хальсанд агуулагддаг кверцетин (quercetin) хэмээх бодис нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бол шоколаданд агуулагддаг катехин нь артерийн судсыг хатуурахаас сэргийлдэг. Энэ хоёр нийлэхээрээ цусны урсгалыг сайжруулж, зүрх судасны тогтолцоог бүхэлд нь хэвийн болгож, цусны бүлэгнэл үүсч, цус харвалт болохоос урьдчилан сэргийлдэг байна. Мөн дээр нь их амттай. Сануулахад, хар шоколаданд сүүтэй шоколаднаас 6 дахин их катехин агуулагддаг байна.
Бууцай + нимбэг
Бууцай нь цусанд агуулагдаж, хүчилтөрөгч зөөдөг уураг болох гемоглобиныг хэвийн хэмжээнд барихад шаардлагатай төмрийг хангалттай хэмжээгээр агуулдаг хүнс юм. Гэхдээ бууцайн дахь төмөр хүний биед тэр чигээрээ шингэж чаддаггүй бөгөөд үүнийг шингээхэд багахан хэмжээний нимбэгний шүүс байхад л хангалттай байдаг аж.
Улаан лооль + авокадо
Улаан лооль нь хүчирхэг антиоксидант болох ликопенээр баялаг бөгөөд энэ антиоксидант нь ямар ч төрлийн ханаагүй тосны хүчилд бүрэн шингэдэг. Тэгвэл ханаагүй тосны хүчлээр арвин авокадо жимстэй улаан лоолийг хольж идсэнээр бие махбодид ликопен илүү шингэж, үүний хажуугаар лютеин, бета-каротин хэмээх ашигтай бодисууд хүний биед нэвтэрч орж зүрх судасны тогтолцоонд онцгой ач тус үзүүлдэг байна.
Ликопен, бета-каротины тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг дараах холбоосоор орж үзнэ үү.
http://www.goolingoo.mn/index.php?c=3401
https://www.facebook.com/urbanekmongolia/photos/a.231220900596918/583291098723228/?type=3
Бүхэл үрийн бүтээгдэхүүн + сармис юм уу сонгино
Бүхэл үрийн хүнс нь төмөр, цайр ихээр агуулдаг ч хурдацтай бодисын солилцооны улмаас тэдгээр ашигтай элементүүдэд хүний биед шингэх хангалттай цаг хугацаа олддоггүй. Энэ сул талыг сонгино, сармис нөхөж, бүхэл үрийн талх гэх мэт гурилан бүтээгдэхүүнд агуулагдаж буй төмөр, цайрыг хүний биед хурдан хугацаанд шингэхэд тусалдаг байна. Мөн хамтдаа дархлааны системийн үйл ажиллагаа, дааврын эх үүсвэрт эерэгээр нөлөөлж, бодисын солилцоог хэвийн болгодог.
Ногоон цай + хар перец
Итгэмээргүй хоршил мэт санагдах ч маш өндөр ач тустай. Ногоон цайнд дээр дурдсанчлан катехин хэмээх хорт хавдраас сэргийлдэг ашигтай бодис байдаг бөгөөд уг бодис хар перецэнд агууллагддаг пиперин хэмээх бодистой холилдохоороо ажиллах чадвар нь гайхалтай нэмэгдэж, хүний бие доторх оксидант (исэлдүүлэгч)-уудыг эсэд хор учруулахаас нь өмнө урьдчилан сэргийлж идэвхгүйжүүлдэг байна.
Comments