Аз жаргал гэдэг эрүүл саруул, эерэг хандлагатай байхад, мөн бие тан эрүүл чийрэг байхаас шалтгаалдаг билээ. Бүр тодорхой өгүүлвэл бидний биеэн дахь даавар аз жаргалыг мэдрэх, ааш араншин өөрчлөгдөх, сайн сайхныг мэдрэх зэрэгт чухал үүрэгтэй байдаг. Дааврын дутагдалаас болж сэтгэл санаагаар унах, улмаар гүн хямралд ордог.
1. Чихэр, шарсан төмс ихээр идэх
Чихрийн агууламжтай бүтээгдэхүүн, цардуул идмээр санагдаад байвал таны биеийн серотиний түвшин багассан хэрэг. Энэ төрлийн бүтээгдэхүүн дааврыг идэвхжүүлж ааш занг сайхан болгож баяр хөөрийг мэдрүүлдэг ч түрхэн зуур л энэ бүх баяр баясгалан үргэлжилнэ. Ийм мягаар аз жаргалын даавар ихэссэнээр улам илүү ихээр чихрийн агууламжтай бүтээгдэхүүн идэх хүсэлтэй болдог байна.
2. Жин нэмэх
Допаминий дутагдлаас болж жин нэмдэг. Энэ шалтгааны учир нь хүн чихэрлэг, эрүүл бус хүнс идэх дурхтай болж хэтрүүлэн иддэг зуршилд автна. Яагаад ийм зүйл болдог гэхээр амтат хоол идэж допамин даавраа нэмэгдүүлэх гэж хичээх тусмаа хоол хэтрүүлэн идэх зуршил даамжирдаг байна.
3. Хөхний эмгэг
Эстрогений түвшин багасахад эмэгтэйчүүд хөхний эмгэг тусах магадлалтай. Аажимаар ааш зан өөрчлөгдөж, эрүүл мэндэд нөлөөлдөг.
4. Сэтгэл санаа тотворгүй болох
Бусад дааврын адил хайрын даавар бидний сэтгэл зүйд нөлөөлдөг. Хүнийг энэрч хайрлах, нүүрний хувирал гаргах зэрэгт сэтгэл хөдлөхгүй бол танд хайрын даавар дутагдасны шинж.
5. Толгой өвдөх
Хүний сэтгэл зүйд нөлөөлдөг прогестрон даавар дутагдаснаас болж толгой өвддөг байна. Толгой өвдөх нь улмаар толгой хүчтэйгээр таллаж өвдөхөд хүргэдэг. Жирэмсэний үед энэ даавар тун чухал үүрэгтэй.
6. Нойргүйдэл
Нойргүйдэл нь биед серотинийн түвшин багассаны шинж юм. Энэхүү даавар мөн адил нойртой холбоотой төдийгүй, ааш араншин өөрчлөгдөхөд хүргэдэг. Суугаа ажил тогтмол хийдэг, сэтгэл гутралтай, байнгын стрестэй хүмүүст энэ төрлийн даавар маш ихээр дутагддаг.
7. Бие салганах
Бие салганах нь допамин даавар дутагдаж байгаа илрэл юм. Өөрийн мэдэлгүй байхад бие салганан чичирдэг. Ихэнхдээ ийм байдал гар салганах зэргээр илэрдэг ч басхүү мэдрэлийн гажиг үүссэний шинж байдаг.
Ийн бие тань анхааруулга өгөхөд анзаарахгүй байж боломжгүй. Эрүүл мэнддээ анхаарч хоол хүнсээ зохицуулах, сэтгэл санаагаа өөдрөг байлгахын тулд найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ уулзаж цагийг зугаатай өнгөрөөх хэрэгтэй.
Амттай хоол идсэн ч шингэц удаан байвал бодисын солилцоо, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих цайраар баяжуулсан шүлтлэг ус уугаарай. Таны хоолны шингэж хурдсаж дотор эрхтэн өвдөхгүй сэтгэл өөдрөг байхад туслах болно.
Comments