Гоолиг сайхан биетэй болохоор турах гэж хичээн шаргуу дасгал хөдөлгөөн хийгээд ч, хамгийн үр дүнтэй гэсэн хоолны дэглэм бариад ч турахгүй байна уу?
Энэ бүхэнд нэг л гол шалтгаан байна даа. Тэр юу вэ? Сэтгэл зүй. Энэ л нэг шалтгаан.
Тийм гэж үү? Илүү тодорхой мэдэцгээе.
Нууцхандаа бол надад бүдүүн байх сайхан санагддаг
Юу? Та чинь турахыг, гоолиг сайхан бүсгүйчүүдтэй адилхан бэлхүүс, гуяа гарсан хувцас өмсөхийг хүсдэг биш билүү?
Уг нь тийм. Нууцхандаа бол бүдүүн байх нь илүү сайхан санагддаг. Хүсэж зорьсон ажилдаа орж чадахгүй, зорилгодоо хүрэх эрмэлзэлгүй болчихно. Энэ бүхэн илүүдэл жингээс минь л болоод байна. За яахав, зүгээр дээ. Нэг л өдөр турна даа. Ийн өөрийгөө хуурч асуудал, бэрхшээл бүрээ илүүдэл жиндээ тохоод санаа амар явах тань үнэндээ сэтгэл зүйтэй холбоотой. Нууцхан сэтгэл зүй тань турахыг хүсэхгүй байна.
Тогтмол дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг ёстой ядаргаа. Надад зав алга
Завгүй хүн болгон бүтээмжтэй байдаггүй. Энэ ердөө өөрийгөө хуурах шалтаг. Шалтаг эцэстээ ямар ч үр дүнгүй. “Солонгос цуврал дээрх гоолиг бүсгүйг хараад яг үүн шиг л турах юмсан” гэж өөртөө хэлчихээд хэсэг хугацаанд шаргуу хичээллээд үе үе бэлтгэлээ тасалдуулдаг. Надад байнга бэлтгэл хийх зав алга. Дараа болоё доо.
“Дараа” гэсэн бүхэн бүтдэггүй. Дараачийн араас дараа л үргэлжилнэ. Ингээд л гүйцээ. Та илүүдэл жинтэй хэвээрээ.
Илүүдэл жинтэй байх минь миний давуу тал
Тийм, ээ. Та буруу уншаагүй. Илүүдэл жинтэй байх минь намайг сүр бараатай, чийрэг харагдуулна. Гэр бүлийнхэн минь надад анхаарч, гэртээ байхад гэр дүүрэн байгаа мэт тэдэнд санагдана. Заримдаа санаа зорог бүтэхгүй бол гомдолчихно. Гомдоллох бүрт гэр бүлийнхэн минь надад анхаарч халамжилна.
Үгүй. Гомдоллох хэзээ ч сайн сайханд хүргэхгүй. Сөрөг уур амьсгал, сэтэл гутралыг л урин дуудна.
Хөргөгч дүүрэн сэтгэлийн тайвшрал
Сэтгэлээр унасан хүмүүс ихэвчлэн амттан эсвэл дуртай хоолоо идэхийг хичээдэг болохыг мэдэх үү?
Сэтгэл хөдлөлөө хянаж чадалгүй өөрөөсөө зугтан амттан эсвэл хоолноос аз жаргалаа хайна. Өөрийнхөө сэтгэлээс зугатана. Ажил төрөл таагүй, санаж зорьсон үйл нэг л бүтэмжгүй, ойр дотныхонтойгоо санаа зөрөлдөөд таагүй байх үед хөрөгч дүүрэн сэтгэлийн тайвшралаар өөрийгөө хуурна.
Амттай хоол идсэнээр ихээ сайхан тайвширч байгаа биз. Ямар сайхан юм бэ? Сэргээд л явчихлаа.
Гэвч энэ бол түр зуурынх. Ийм зуршил даамжирах тусмаа хоол ихээр идэх шалтгаан болж, цаашилан жин нэмдэг.
Би дугаар 0
Турахыг чин сэтгэлээсээ хичээн, шаргуу хичээллэдэг хүмүүсийн хувьд зорилгодоо хүрсний дараа яг л томоохон тэмцээнд 1-р байр эзэлсэн юм шиг санагддаг.
“Тийм, ээ би чадлаа.” хэмээн өөрөөрөө бахархана. Арагагүй шүү дээ. Хүндхэн саад бэрхшээлийг даван туулж тэргүүн байранд орсон юм чинь.
Хүүе, байзаарай. Тэгэхээр өрсөлдөгч маань хэн байсан хэрэг вэ?
Би өөрөө шүү дээ. Турах бол хүн өөр өөртэйгээ өрсөлдөх, өөрийгөө ялан дийлэх тэмцээн юм.
“Илүүдэл жинтэй хүний хувьд. За, даа. Миний хувьд дүүрсэн хэрэг. Над шиг хүн турах юу байхв дээ.” гэж өөрийгөө дутуу уналж “дугаар 0” болгочихно.
Дугаар 0 гэдэг ямар ч өрсөлдөөн эхлээгүй. Илүүдэл жиндээ ялагдсан гэсэн үг юм.
Бас нэгэн буруу ойлголт нь
“Илүүдэл жин бол удамшилтай холбоотой. Ээж, аав минь илүүдэл жинтэй юм чинь. Би дуурайлгүй л яахав.” Өөрийгөө хуурах хамгийн олиггүй шалтаг энэ юм.
Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл, удамшиж ирсэн өөхлөлт – зугтаах газаргүй удамшсан зүйл биш харин ухамсрын ойлголт. Ухамсарт л илүүдэл жингийн тухай ойлголт туузан хорхой шиг шигдчихээд байж.
Тэгэхээр. Илүүдэл жинтэй ч турж чадсан хүмүүс газар дэлхийн хаа сайгүй. Тэд бүгд өөрийнхөө хуурамч сэтгэлзүйг ялан дийлж зорилгодоо хүрч чадсан.
Бялдаржуулах төвд явж, хоолны дэглэм бариад ч турахгүй байгаа сэтгэл зүйтэй салшгүй холбоотойг та мэдлээ.
Хэрэв та зуны сайхан улирал зураг шиг гоолиг биеэрээ гайхуулахыг хүсвэл дээрх бүх шалтаг, хуурамч сэтгэл зүйг даван гарч идэвхтэй хөдөлмөрлөж, эрүүл зөв хооллохын зэрцэгээ, ямар ус ууж байгаагаа сайн анзаараарай.
Ууж буй ус тань турахад нөлөөлдийг мэдэхүү?
Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх явцад цайраар баяжуулсан шүлтлэг ус тогтмол ууснаар өөх тосыг задалж турах үйл явцыг хурдасгадаг.
Ийм ус уухын тулд танд энэ нэр төрлийн бүтээгдэхүүн байхад л болно.
Цайрын савх
Цайрын савх нь уух усыг тань цайраар баяжуулж шүлтлэг болгон бодисын солилцоог дэмжиж бие дахь илүүдэл өөх, тосыг задалж турах үйл явцыг хурдасгадаг.
Дэлхий даяар 2,1 тэрбум хүн таргалалтай, үүнээс жил бүр 3 сая хүн нас барж байна. Харин монголчуудын хувьд 2 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй.
ТА ӨӨРИЙНХӨӨ ГОО САЙХАН, ГООЛИГ БИЕИЙН УРАН БҮТЭЭЛЧ.
Comments