УТААНААС ИЛҮҮ АЮУЛ
Нийслэлчүүд бид өвөлдөө утаа,зундаа хөрсний бохирдол гэсэн амны уншлагатай болжээ. Утаанаас илүү нийслэлчүүд бидний эрүүл мэндэд заналхийлж байгаа зүйл бол хөрсний бохирдол. Хамгийн сүүлийн судалгаагаар нийслэлийн 88%-д хөрсний бохирдол аюулын хэмжээнд байна гэсэн дүгнэлт гарчээ.
Энэ бол аюул. Хамгийн цэвэр байх ёстой газрын хөрс, эх дэлхийн хэвлий гамшгийн хэмжээнд очтолоо бохирдоод байна. Гэтэл бид нүдэнд үзэгдэж,мэдрэгдэж байгаа утаандаа л анхаарал хандуулахаас ходоод руугаа орж байгаа,биднийг чимээгүй хордуулсаар байгаа зүйлийг төдийлөн асуудал дэвшүүлж ярихгүй,сонсохгүй байна.
Гэр хорооллын замбараагүй олон гадна жорлон, муу усны нүх биднийг чимээгүй хордуулсаар.
Ялгадас хөрс борддог гэдэг яриа байдаг ч энэ нь хэрээс хэтэрч бидэнд тус биш ус болсоор байна. Нийслэлд 200000 гаруй өрхийн 800000 орчим хүн модон жорлон хэрэглэдэг гэсэн тоо баримт бий. Өөрөөр хэлбэл нийслэлийн 60 гаруй хувийнх нь бохир хөрсөнд шингэж байна гэсэн үг. Бохирдсон хөрсний цацраг бодис,хортой нэгдэлүүд ундны устай холилдсоноор энэ аюул бидний хаалгыг аль хэдийнээ чангаар тогшсоор байна.
Нийслэлийн зарим байршилд хөрснөөс дотор муухайрах, элэг томрох цаашлаад хорт хавдар үүсгэх аюултай нитрат зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс ихээр илэрчээ. Мэргэжлийн байгууллагынхан нэгэнт бохирдсон хөрсийг техник технологиор цэвэрлэх ямарч боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд хөрсний бохирдол ихтэй газрыг 10-20 жилээр чөлөөлж цэцэрлэгжүүлснээр гүнийхээ цэвэр усыг хамгаалж үлдэх боломжтой гэж үзэж байна. Тэгвэл бид өдөр тутамдаа юу хийх хэрэгтэй вэ? Яаж өөрсдийгөө хамгаалах тухай бодож эхлэх цаг болжээ. Хөрсний бохирдол зөвхөн мэргэжилтэн, төр засгийн анхаарах ёстой хийх ёстой асуудал биш юм. Хүн бүрийн хичээл зүтгэл,ухамсар,хандлагын маш том өөрчлөлт,цэвэрлэгээ хэрэгтэйг хүн бүр санах хэрэгтэй
ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭР
1. Гэр хорооллын жорлон
2. Ил задгай бие засах
3. Үхсэн мал, нохойны хүүрийг ил хаях
4. Фермерийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс амьтан, малын ялгадас бууцыг гол, уулын ам, жалга руу замбараагүй ихээр асгах
5. Автомашины задгай угаалгын газар
6. Эмнэлгийн аюултай хог хаягдал
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗӨВЛӨМЖ
1. Угаадсаа ил задгай асгахгүй байх. Авто машинаа ил задгай угаахгүй байх.
2. 1900-аад оны хоцрогдсон газар ухаж жорлон гаргах технологиос татгалзах.
3. Хогоо ил задгай хаяхгүй байх. Ахуйн хог хаягдалаа зориулалтын хогийн уутанд савлаж, боож, ангилж хаяж хэвшээрэй.
4. Автомашинаа ил задгай угаахгүй, ус зайлуулах шугамтай зориулалтын угаалгын газраар үйлчлүүлэх. Автомашин угаалгын жижиг газруудын ихэнх нь ус зайлуулах шугамгүй байдаг.
5. Дулааны улиралд хүүхдүүдээ гадаа тоглуулахдаа ариун цэврийг сайн сахиулах, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй.
6. Гэртээ цэвэршүүлсэн ус хэрэглэх, энгийн усаа сүүлийн үеийн технологи ашиглан цайр,эрдэс минералаар баялаг болгох,зэв хлорыг шүүж ашиглах шаардлагатай.
Энэ аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг хүсч буй танд Ospring компанийн цайрын савхыг санал болгож байна.
Монгол хүн бүр эрүүл энх байгаасай.
Comments