Баяр наадам хаяанд иржээ. Бүсгүйчүүд маань наадмаар л тэвчээр алдаж, болох болохгүй юм идэхгүй юм шүү гэж санаа зовсоор л явна уу. Хуушуур,хорхог, боодог идэх хэрэгтэй. Идэхгүй байж болохгүй шүү дээ. Идсэний дараах асуудалд тань бид тусалъя.
Шинжлэх ухаанаар батлагдсан,хамгийн эрүүл зөв аргаар биеэ цэвэрлэх,жингээ хаях арга байнаа.
Завсарлагаат мацаг
Мацаг барих гэхээр надад шууд л шашины зан үйл,лам нар бодогддог байсан.
Харин өнөөдөр бидний үед мацаг амьдралын хэв маяг болтлоо түгэн дэлгэрчээ.
Мацаг нь:
Бие дэх хорт бодисуудыг гадагшлуулна
Инсулины хэмжээг тогтвортой байлгана
Хөгшрөлтийг удаашруулна
Бодисын солилцоог сайжруулна
Жин бууруулна.
16:8 мацаг - Энэ нь өдрийн 8 цагт идэх зүйлээ идээд 16 цагт нь юу ч идэхгүй мацаг барина гэсэн үг. Хамгийн тохиромжтой нь өглөөний цайгаа 10 цагт, өдрийн хоолоо 14 цагт,оройн хоолоо 18 цагт идэх юм. Та энэ хуваариа өөрийнхөө хувийн зохион байгуулалтаасаа хамаарч өөр өөрөөр байлгаж болно. Юм идэхгүй мацаг барьж байгаа 16 цагтаа сайн чанарын шүлтлэг уснаас өөр юу ч уухгүй байх хэрэгтэй. Цай,кофе уухгүй. Маш амархан байгаа биз.? Анхлан мацаг баригч энэ аргаас эхлэвэл илүү хялбар.
5:2 мацаг - 7 хоногийн 2-хон өдөр маш бага илчлэгтэй хоол идээд бусад өдрүүдэд нь хэвийн холлолтоороо хооллоно. Энэ мацгаа 16:8 мацагтай хослуулсан ч болно. Үр дүн нь сайн байна.
24 цагийн мацаг - 7 хоногийн 1 өдөр 24 цаг шүлтлэг уснаас өөр юу ч идэхгүй,уухгүй. Өдрийн хоолоо 12-14 цагийн хооронд идээд маргааш өдрийн 12-14 цаг хүртэл мацагаа барих нь хамгийн тохиромжтой.
Мацагийн үед анхаарах зүйлс:
Мацаг барьж байх үедээ цайртай шүлтлэг усаа хүссэн хэмжээгээрээ ууна. Шүлтлэг ус ууснаар мацагийн үед тамирдуулахгүй,эрдэс бодис алдагдуулахгүй.
5:2 мацагийн үед илчлэгээ нарийн сайн тооцож иднэ. Хэтрүүлвэл үр дүнгүй болно.
24 цагийн мацаг дуусаад шууд хүссэн хоолоо идэхгүй. Ногооны зутан шөл, ясны шөл зэргээр мацагаа тайлна.
Comments