Нойр хоолондоо сайн байвал аяндаа бүх юм болно доо гэдэг үг байдаг даа. Дасгал хөдөлгөөн хийхгүй,зөвхөн нойрондоо сайн байхад л жин хасагдана гэнэ шүү.
1. Эрт унтвал өөх шатна,булчин үүснэ.
Хүнд хоногийн ритм гэж байдаг бөгөөд тэрхүү ритмийн нөлөөллөөр дааврийн зохицуулга явагдаж байдаг. Орой болох буюу 21-22 цаг орчмоос эхэлж хүний шөнийн дааврууд идэвхжиж эхэлдэг. Энэ үед унтаж амарснаар олон дааврын хэвийн зохицуулга явагдана. Үүний нэг нь өсөлтийн даавар юм. Өсөлтийн даавар хүн унтахад ялгарал нь ихэсдэг. Өсөлтийн дааврийн физиологийн нэг үйлдэл бол булчингийн уургийн нийлэгжилт нэмэгдүүлж булчин үүсэхэд оролцох, өөхний эс дэхь триглицеридыг шатааж өөхний хүчил болгодог нь өөх шатаах үйл явцыг дэмждэг байна. Ийм болохоор фитнес хийдэг хүмүүс маш сайн унтаж байж дасгал сургуулилт нь илүү үр дүнтэй байдаг.
2. Нойр сайн байвал стресс-д өртөхгүй. Бухимдал нэвчсэн бие таргалж,хөгширдөг.
Стресс нь өөх тосны хэвийн солилцоог алдагдуулна. Үүний нөлөөгөөр цусанд тосны хүчлүүдийн хэмжээ нэмэгдэж биед хэвлий хэсгээр өөхөн хуримтлал үүсгэх хэвлийн таргалалт үүсэх суурь нөхцөл бүрддэг байна. Эндээс харахад стресс нь хүнийг эрт хөгшрүүлэх, таргалалтын эмгэгт хүргэх, дархлаа сулруулах, өвчинд өртөмтгий болох, бодисын солилцоог хямрааж олон өвчин үүсэх суурь нөхцөл болж өгдөг байна нь.
3. Ус сайн уух.
Хүний биеийн 70% ус байдаг шүү дээ. Ус сайн уух нь бодисын солилцоог сайжруулж, өөхийг шатааж шингэнээр гадагшлуулах үүрэгтэй байдаг. Жин хасах болон жингээ барих үед сайн чанарын шүлтлэг ус уух хамгийн чухал.
Бид заавал фитнесс хийж, хэцүү хоолны дэглэм барихаас илүү өдөрт тутамдаа амьдралыг зөв хэвшилтэй байж,унтах цагтаа унтаж,биеийн жингээсээ хамаарч усаа тогтмол ууж чадвал илүүдэл жингээс сэргийлж чадна.
Эх сурвалж: Tsahim emch
Comments