Судалгаанаас үзхэд АНУ- ийн насанд хүрэгчдийн 30-59% нь усны хэрэглээгээ өсгөж жингээ хасах аргыг ашигладаг.Учир нь маш олон судалгаа туршилтаар энэхүү арга нь биеийн жингээ хасах, арчлахад үр дүнгээ өгсөн байна. “Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн”
Ус ууснаар та илүү их калори шатаана
Доорх судалгаануудад 0,5л уус ууснаар таны биед хэрхэн өөрчлөлт орох талаар өгүүлэв.
Ус уух нь таны калори шаталтын хэмжээ болон , амарж байх үеийн энерги зарцуулалтын хэмжээг нэмэгдүүлдэг байна.. Насанд хүрэгчид ус ууснаас 10-60 минутанд амарж байх үеийн энерги зарцуулалтын хэмжээ 24-30% нэмэгдэж харин харин жингийн илүүдэл болон таргалалттай хүүхдүүд хүйтэн ус ууснаар амарж байх үеийн энерги зарцуулалтын хэмжээ 25% нэмэгддэг байна.
Cудалгаанд оролцсон илүүдэл жинтэй эмэгтэйчүүд усны хэрэглээгээ 1 литрээс дээш хүртэл нэмэгдүүлж улмаар 12 сарын дотор эдгээр эмэгтэйчүүд хамгийн багадаа 2кг хасжээ.
Эдгээр эмэгтэйчүүдэд ус уухаас өөр амьдралын хэв маягийг нь өөрчлөх ямар нэгэн арга нөлөөлөөгүй аж. Энэ арга нь үнэхээр гайхалтай үр дүнг авч ирж чаджээ
Нэмж хэлхэд, эдгээр туршилтанд оролцогсдийн аль аль нь 0.5л ус уухад илүү 23 калори шатааж байсан. Энэ үзүүлэлтийг 1 жилээр нэмж тооцоолвол ойролцоогоор 17,000 калори - 2 кг болж байгаа юм.
Бусад хэд хэдэн судалгаагаар хэдэн долоо хоногийн турш өдөр бүр 1 - 1.5л ус уудаг илүүдэл жинтэй хүмүүсийг хянаж байжээ. Үр дүнд тэдний биеийн жингийн индекс, бэлхүүсний тойрог, биеийн өөхний хэмжээ ихээхэн буурсан байжээ.
Энэ үр дүн нь хүйтэн ус ууснаар илүү гайхамшигтай болох юм. Яагаад гэвэл хүйтэн ус уусан үед таны бие тэр хүйтэн усыг таны биеийн температуртай ижил түвшинд хүртэл халаах гэж илүү их калори шатаадаг байна.
Хоолны өмнө ус уух нь хоолны дуршлыг бууруулдаг
Энэ арга нь хэдий сайхан сонсогдож байгаа ч гэсэн зөвхөн дунд болон ахмад настангуудад л маш сайн нөлөөлдөг байна. Арай ахмад настай судалгаанд оролцогсод хоолны өмнө ус уун хоолны дуршилаа багасгаснаар 12 долоо хоногийн хугацаанд 2 кг хаяж чаджээ.
Нэг судалгаан дээр дунд насны жингийн илүүдэлтэй оролцогчид нь хооллолт бүрийнхээ өмнө ус уун илүү их ус уудаггүй бүлэгтэй харьцуулахад 44% илүү жин хаян гайхалтай үр дүнг үзүүлжээ.
Өөр нэг судалгаан дээр өглөөний цайныхаа өмнө ус уух нь хоолны үеэр авсан илчлэгийг 13% бууруулдаг болохыг тогтоожээ
.
Та хичнээн хэмжээний ус уух хэрэгтэй вэ?
Дийлэнх эрүүл мэндийн мэргэжилтнүүд өдөрт 2л ус уухыг зөвлөдөг.
Гэсэн хэдий ч энэ тоо нь янз янз байдаг. Маш олон зүйлийн нэгэн адил усны хэрэгцээ нь тухайн хүнээс хамаардаг.
Жишээ нь, дасгал хөдөлгөөн хийж хөлсөө их гадагшлуулдаг хүн нь энгийн идэвхи муутай хүнийг бодвол усны хэрэглээ өндөр байх нь ойлгомжтой.
Ахмад настангууд болон хөхүүл эмэгтэйчүүд усны хэрэглээгээ илүү няхуур хянах хэрэгтэй.
Та кофе, цай, мах, загас, сүү, ялангуяа жимс, хүнсний ногоо зэрэг олон хоол хүнс, зарим шингэн зүйлсд ус ууж байдгийг санаарай.
Усны хамгийн тохиромжтой хэмжээ бол өдөрт биеийн жингийхээ 4% тай тэнцэх ус байдаг юм байна.
Comments