Ус таны эрүүл мэндэд нэн чухал гэж ярихыг та бараг өдөр бүр сонсдог байх. Гэхдээ яагаад?
Ус нь таны биеийн жингийн ихэнх хувийг эзэлдэг бөгөөд таны биед маш олон чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Иймд ус эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг хүргэж байна.
1. Шүлс үүсгэхэд тусалдаг
Ус бол шүлсийг бүрэлдүүлэх гол үндэс юм. Шүлс нь бага хэмжээний электролит, салс, ферментийг дотроо агуулдаг. Шүлс нь хатуу хоол хүнсийг задлах, амаа эрүүл байлгахад чухал ач холбогдолтой. Таны бие ердийн хэмжээнд шингэнээ авч чадсан тохиолдолд хангалттай хэмжээнд шүлс гаргаж чадна. Бас нэг зүйлийг сануулахад таны нас, тодорхой эмэн бүтээгдэхүүн, эмчилгээнээс шалтгаалан шүлс гарах нь багасах магадлалтай байдаг.
2. Таны биеийн температурыг зохицуулдаг
Тогтмол уус уух нь таны биеийн температурыг зөв хэмжээнд хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие махбодь нь хөдөлгөөн болон халуун орчинд хөлрөх замаар усаа алддаг. Хөлс нь таны биеийг тайван байлгана, харин алдсан усаа эргэн нөхөхгүй бол таны биеийн температур алдагдах эсвэл нэмэгддэг байна.
3. Таны эд эс нугас үе мөчийг тань хамгаалдаг
Усны хэрэглээ нь таны үе мөч, нугасны эд, эдийг тослох, зөөлрүүлэхэд тусалдаг. Энэ нь бие махбодийн дасгал хөдөлгөөн хийхэд төвөггүй байлгах мөн үе мөчний үрэвсэл зэрэг өвчнөөс айх аюулгүй болгоход тусалдаг.
4. Таны бие дэх хорт хөнөөлт бодисуудыг зайлуулдаг
Хөлс дасгал хийж байх үед болон халуун дулаан үед таны биеийн температурыг зохицуулж байдаг байна. Мөн өтгөн хаталт болон өтгөн хаталтаас сэргийлхийн тулд таны биед зайлшгүй ус хэрэгтэй. Түүнчлэн таны бөөрнөөс шээсийг гадагшлуулахад ус хувь нэмэр оруулдаг. Хангалттай хэмжээнд ус уух нь таны бөөрийг үр дүнтэй ажиллуулж бөөрний чулуунаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй.
5. Бие махбодийн үзүүлэлт нэмэгдүүлэхэд тусалдаг
Биеийн хүчний дасгалын үеэр их хэмжээний ус уух нь зайлшгүй зүйл. Жишээлбэл тамирчид дасгал сургуулилалт хийснээр биеийн жингийн 6-10 хувийг хаях боломжтой байдаг. Энэ үед ус уух нь таны тэсвэр тэвчээр, хүч чадлыг нэмэгдүүлэхэд тусална.
6. Өтгөн хаталтаас таныг аврана
Эслэг идэх нь өтгөн хаталтаас сэргийлэх цорын ганц арга биш. Хангалттай ус ууснаар таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна. Хэрэв та хангалттай хэмжээний магни, эслэг хэрэглэдэггүй бол өтгөн хатах магадлал өндөр байдаг. Хэрэв таны өтгөн хатсан бол карбонатлаг ус болон энгийн ус уух нь шинж тэмдгүүдийг арилгахад тусалдаг.
7. Ус нь хоол боловсруулахад тусалдаг
Шинжээчдийн зөвлөж байгаагаар та хоол идэхийн өмнө ба дараа ус уух нь идсэн хоолыг тань хурдан задаргаанд ороход тусалдаг хэмээн дүгнэжээ. Ус уух нь хоол хүнсээ үр дүнтэй боловсруулж хоол хүнснээс авах ёстой ашигтай зүйлсийг авахад нөлөөлдөг байна.
8. Ус нь жингээ хаяхад тусална
Судалгаагаар илүүдэл жинтэй охид, эмэгтэйчүүдийн аль алинд өөх тосны агууламж өндөр байдаг харин усны агууламж тийм ч хангалттай хэмжээнд байдаггүй талаар бичжээ. Тиймээс охид бүсгүйчүүд хоолны дэглэм барих болон дасгал хөдөлгөөн хийхдээ хангалттай хэмжээнд ус уух нь илүү их жин хаяхад нөлөөлдөг байна.
9. Цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг
Ус нь таны биед тустай шим тэжээл, хүчилтөрөгчийг агуулдаг. Өдөр тутам усыг тогтмол ууж хэвшсэнээр цусны эргэлтийг сайжруулж таны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ.
10. Өвчлөлтэй тэмцэхэд тусалдаг
Шаардлагатай хэмжээндээ усыг тогтмол ууснаар таны эрүүл мэндийн бүхий л асуудлыг шийдэх боломжтой. Үүнд:
- Өтгөн хатах
- Бөөр чулуужихаас хамгаалах
- Астма өвчин
- Шээсний замын өвчлөл
- Цусны даралт ихсэх
Усыг тогтмол ууснаар дээрх өвчлөлөөр сэргийлэх бүрэн боломж бүрддэг байна.
11. Энергийг нэмэгдүүлнэ
Тогтмол ус уух нь таны биеийн бодисын солилцоог идэвхжүүлдэг. Нэг судалгаагаар 500 миллилитр ус уух нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь бодисын солилцооны түвшин 30 хувиар нэмэгдүүлж байсныг тогтоожээ.
12. Ус нь арьсыг гэрэлтүүлдэг
Усны зохих хэмжээ нь таны арьсыг чийгшүүлж коллагены үйлдвэрлэлийг дэмжинэ. Мөн хөгшрөлтийн болон арьс хуурайшилтын үр нөлөөг багасгахын тулд зөвхөн энгийн хэрэглээний усны хэрэглэх нь хангалтгүй аж.
13. Сэтгэл санааг сайжруулахад тусална
Ус тогтмол уух нь таны сэтгэл санаанд нөлөөлж болдог.
Усыг хэр хэмжээгээр уух ёстой вэ?
Өдөр бүр ууж буй усныхаа хэмжээг анхаарч байх нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Ихэнх хүмүүс цангасан үедээ ус уух нь өдөр тутмын усны хэрэглээнд хангалттай гэж үздэг. Харин анагаах ухааны эрдэмтэд, шинжлэх ухааны судлаачдын үзэж буйгаар усны хэрэглээг хангах хэмжээ нь биеийн жингийн 4 хувьтай тэнцэх усыг уух нь биед хэрэгтэй усыг хангалттай хэмжээнд өгч чадна гэж үзэж байгаа ажээ. Ингэснээр та биед хэрэгтэй усаа тогтмол авч чадна гэж үзсэн байдаг байна.
Comments