Хөгжиж буй орнуудын нийт өвчлөлийн 80 хувь нь, нас баралтын гуравны нэг нь чанаргүй усны хэрэглээнээс үүдэлтэй байдаг аж. Нийслэлийн орон сууцны иргэд өдөрт 150-200 литр ус хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Ундны ус, цэвэрлэгээ, бие засах гээд бүх хэрэгцээ үүнд хамаарна. Жил ирэх тусам улам хурцдаж байгаа асуудал бол насжилт нь хэтэрсэн шугам сүлжээ, замбараагүй, зохион байгуулалтгүйгээр нэмэгдэж байгаа шинэ орон сууцнууд болоод байна. 50-60 жилийн насжилттай хуучин орон сууцнуудын цоргоноос зэвтэй, өнгөтэй ус гоожих нь энгийн үзэгдэл мэт болсон. Ялангуяа ус тасраад ирэхдээ, халуун ус гоожуулахад байнга тохиолддог.
Усыг ямар тохиолдолд аюулгүй гэж үздэг вэ гэвэл гаднаасаа өнгөгүй, үнэргүй, амтгүй, харин найрлагын хувьд химийн болон нянгийн, бохирдлын хэмжээ стандартаас хэтрэхгүй байх ёстой. Нян, бохирдолтой ус гэдэсний суулгалт үүсгэдэг бол химийн найрлага нь стандартаас давсан усыг удаан хугацаанд хэрэглэхэд бөөр, шээсний замын чулуужих өвчинд хүргэдэг. Ямар ч хүн улаан зэвтэй, өнгөтэй усыг ундандаа шууд хэрэглэж чадахгүй. Тиймээс орон сууцны айлууд сарын орлогоосоо дунджаар 30-40 мянган төгрөгийг ус цэвэршүүлэгч болон цэвэршүүлсэн ундны ус худалдаж авахад зарцуулсаар байна.
Өнгөгүй ус гарсан ч шүүгээд уусан нь дээр гэсэн хандлага бий болсон. Тэгвэл шүүсэн ус нь чанарын хувьд ашигтай бодисуудаа тодорхой хэмжээгээр алддаг болохыг судалгаагаар нотолсон байдаг.
Төвлөрсөн хангамжийн 590 гаруй км шугам хоолойг 200 гаруй км нь 2000 оноос хойш ашиглалтад орсон полиэтилэн буюу хуванцар материалтай хоолой. Харин үлдсэн нь ширмэн, ган хоолой бөгөөд түүний 60 орчим хувь нь 50-иас илүү жил болсон, насжилт нь хэтэрсэн гэдгийг ус сувгийн удирдах газар тодорхойлон гаргасан байдаг. Тэгвэл 50 хувиас илүүг эзэлж буй ган, ширмэн хоолойтой айл өрхүүд зэвд идэгдсэн нян, химийн бодис агуулагдсан усыг ундадаа хэрэглэж байгаа аж.
Нэгэнт дээр нь тохижилт хийгдчихсэн, авто зам баригдчихсан, барилга байгууламж зайгүй баригдсан өнөөдрийн нөхцөлд насжилт нь хэтэрсэн шугам сүлжээг шинэчлэн солиход маш их зардал, цаг хугацаа орох нь тодорхой. Иймд нэн яаралтай цайр болон таны биед ашиг тустай эрдэс минералаар баялаг усыг хэрэглээндээ нэвтрүүлэх нь зүйтэй. Энэ нь та болон гэр бүлдээ, үр хүүхдэдээ оруулж буй эрүүл мэндийн том хувь нэмэр юм. “Ospring” брэндийн OS-28 цайрт булаг бүтээгдэхүүн нь нэг цогц шүүлтүүрээр усан дахь зэв нян бактери, бохирдол, хлор хүнд металлуудыг шүүж цэвэршүүлэн, соронзон гауссаар усыг хасах цэнэгээр ионжуулж, цайрын эрдсээр баяжуулдаг. Ингэснээр та ундны усаараа дамжуулан дархлаагаа сайжруулна. Түүнчлэн хорт хавдар үүсэхээс сэргийлж, хөгшрөлтийн явцыг удаашруулах сайн талтай юм. Тус бүтээгдэхүүнийг та зөвхөн ахуйн цоргондоо байршуулахад эрүүл мэндэдээ том хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг сануулъя.
Comments