Эцэг, эхчүүд бид зөвхөн хүүхдийнхээ материаллаг эд зүйлд нь санаа тавьдаг. Харин үүнээс илүүтэйгээр өдөр тутмын сургуулийн амьдрал, эрүүл байхад нь санаа тавих хамгийн чухал билээ. Цэцэрлэгт эрхэлж явсан нас нь дуусч сургуулийн хатуу орчин руу алхан орж буй бяцхан жаалууд аливаа зүйлсийг өөрсдөө бие даан хийх хэрэгцээтэй болдог. Тийм учраас хүүхдүүддээ доорх 6 зүйлсийг зайлшгүй сургаарай.
Тэднийг юмандаа санаа тавьж сурга
Хүүхдүүд сургуулийнхаа эд зүйлийг халамжлах чадвартай байх шаардлагатай. Сургуульд явахдаа ашиглах гэж буй эд зүйлсээ үүргэвчиндээ баглаж, задлахад нь хүүхдэдээ тусал. Сургуулийнхаа үдийн цайны завсарлагаар үдийн хоол идэх, тагийг нь нээх, хаах, цэвэр идэх дадлага хийлгэ.
Хүүхдээ бие засах газар бие даан ашиглахад туслаарай
Бие засах газар бие даан ашиглаж чаддаг байх нь үнэхээр тустай. Олон нийтийн бие засах газар ашиглах дадлага хийж, сургуульд охид хөвгүүдийн тусдаа бие засах газар байдаг гэдгийг тайлбарла. Ариун цэврийн түгжээг онгойлгох, хаах, ариун цэврийн өрөөнөөс гарахаасаа өмнө өмд татах зэрэг ур чадвар эзэмшихэд нь тусал.
Томоотой удаан сууж сурга
Сурагч болж эхлэхэд томоотой суух хэцүү. Иймээс сурагч болохын тулд хөдөлгөөнөө хорьж барихад нь сурга. Үүнд мөн дасгал сургуулилалт шаардлагатай. Үлгэр, өгүүллэг уншиж өгөх, зурах, будах, баримлаар барих, хайчилж наах, дүрсүүд эвлүүлэх, шүр хэлхэх зэрэг үйл үүнд тус болно.
Эрт унтах зөв дэглэмийг зохион байгуул
Хангалттай унтах нь сургуулийн хувьд нэн чухал бөгөөд анхаарлаа төвлөрүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Сургуулийн эхний өдрүүдэд ядарч сульдах тул унтах сайн зуршил гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Энэхүү дадлагыг сургуульд явж эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө эхлэх хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд бүрэн амарч нойр болон хоолны дэглэмээ зөв зохион байгуулахад туслах болно.
Тогтмол ус ууж сурга
Мэдээж хэрэг тогтмол ус уухыг зааж сургах шаардлагатай. Тогтмол ус ууж сурснаар хичээл хийх эрч хүч нь буурахгүй. Мөн хоол эсвэл амттанд анхаарлаа хандуулахаас зайлсхийлгэх юм. Хүүхэд хичээлд суух хугацаандаа анхаарлаа төвлөрүүлэхгүй эсвэл тархины ажиллагаа нь удаан юм тогтоохдоо тааруу байх юм бол цайртай усыг, савтай нь хамт өгч явуулаарай. Ингэснээр таны хүүхдийн тархины ажиллагаа сайжирч, дархлаа сэргэх, ой тогтоолт сайжрах давуу талтай.
Хувийн ариун цэвэртээ анхаарч байхад нь тусал
Хүүхдээ хувийн ариун цэврийн үндсэн зарчмуудыг хэвшүүлээрэй. Хоол идэхээс өмнө, гадуур гараад ирэхдээ болон бие зассаны дараа гараа угааж сурсан байх ёстой. Тэгж чадвал та хүүхдээ халдварт өвчнөөс хамгаалж, биеэ дааж сургана гэсэн үг.
Comments