Таныг яг одоо крантны хлортой ус уухаа зогсоохыг шаардаж байна. Харин ундны усыг эрдэмтэд шинжлэх ухаан физикийн үндэслэлээр маш олон талаас нь судалсан байдаг. Эрт дээр үеэс хүн төрөлхтөн ундны усыг химийн аргаар ариутган хэрэглэж ирсэн. Энэ арга өнөөдөр дэлхийд хоцрогдсон аргад тооцогдож эхэлсэн юм.
Ус гурван төрлийн бүлэг элементээс бүрддэг. Нэг дэх нь шүлтлэг элементүүд буюу давс, хоёр дахь нь хүчиллэг элементүүд буюу хаг хурдас зэв үүсгэдэг магни, төмөр гэх мэт элемент, гурав дахь нь бактери, замаг гэх мэтийг үүсгэдэг органик нэгдэл юм. Тэр органик нэгдэл дотор байгаа нян, бактерийг устгахын тулд хлороор ариутгах аргыг хүмүүс хэрэглэдэг. Энэ арга нь бактерийг устгах сайн талтай ч шүлтлэг, зэв үүсгэдэг бодисуудтай буцаж нэгдээд полихлор гэдэг бодис үүсгэдэг. Полихлор нь хүний удмын системд маш сөргөөр нөлөөлдөг. Далай тэнгист нэг хүйстэй загас амьтан ихсээд байна гэдгийг НҮБ эрчимтэй судалсны дүнд хлороос шалтгаалсныг тогтоож, ийм аргаар усыг ариутгахгүй байхыг зөвлөсөн байдаг. Энэ нь одоогоос 30 жилийн өмнө тогтоогдсон судалгаа, зөвлөмж билээ.
Тэр цагаас хойш усыг яаж химийн бус аргаар ариутгах вэ гэдгийг уйгагүй судалсны дүнд нано түвшинд цэвэршүүлэх аргыг олсон. Усыг нано түвшинд цэвэрлэнэ гэдэг нь атом молекул бүрийг эмхэлж цэгцэлнэ гэсэн үг. Энэ нь физикийн арга юм. Физикийн аргаар усыг цэвэршүүлэх нь орчин үеийн маш залуу шинжлэх ухаан. Усны химийн найрлага ийм байна гээд томьёог нь хүн бүр мэддэг. Гэхдээ усны бүтцийг физикийн шинжлэх ухаанаар судалдаг. Тэрхүү бүтцийг зөв хэлбэрт оруулж байж усыг цэвэршүүлдэг. Ингэж зөв бүтцэд оруулдаг тусгай аппарат, төхөөрөмж байх ба түүнийг усны хоолойд суурилуулаад цэвэршүүлнэ.
Энэ нь сүүлийн үеийн дэвшилтэд технологи төдийгүй таны эрүүл мэндэд нэн шаардлагатай залуу шинжлэх ухаан юм.
Тухайлбал, OS-28 буюу Цайрт булаг нь Усан дахь хлор, нян бактери, зэв, механик болон бактерийн бохирдлыг 100% шүүж цэвэрлэнэ. Мөн усны үнэр амтыг сайжруулж усан дахь микроб болон бактерийн үржлийг зогсоон зөөлрүүлж усны эрдэс бодисын идэвхит чанарыг нэмэгдүүлэх ид шидтэй. Хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлж жинхэнэ шүлтийн эрдсүүдээр ДЭМБ-ийн тогтоосон стандартын дагуу зөөлрүүлэн шүлтлэг болгож амьд организмд ашиг тустай эрдэс бодисын хэмжээг нэмэгдүүлэх төдийгүй цайрын ионыг 100% шингээж усан дахь хорт нэгдлүүдийн ионуудыг идэвхгүй болгож усны исэлдлийн эсрэг чанарыг нэмдэг байна. Иймд орчин үеийн шинжлэх ухаанаар таны эрүүл мэндэд хөрөнгө оруулж буй цайрт булгийг цоргондоо байршуулах боломж нээгдлээ.
Comments