Та усыг уудаг л гэж мэдэхээс биш түүний ид шид, сонирхолтой баримтуудыг нэг их мэдэхгүй байх. Харин танд усны тухай хачирхалтай баримтуудыг хүргэх гэж байна. Усны тухай тоо томшгүй олон баримтуудаас таны сонирхолыг татах таван баримтыг бэлтгэлээ.
Азийн зүрхэнд орших Монголчууд хэмээн цээжээ дэлдэх боловч чин үнэндээ амин эх үүсвэр усны ариун цэвэр дээд зэрэглэлээр алдагдсан улсын тоонд бичигддэг байна. Харин Азид зөвхөн Япон, Солонгос улсын цоргоны усыг шууд уух боломжтой ажээ.
Булаг шандын мэт бага зэргийн амттай усыг Лос Анжелес хотод зардаг байна. “Bling” нэртэй брэнд нь 1 литрийн шилэн хоргонд савласан байх төдийгүй сваровский шигтгээгээр чимсэн байдаг байна. Энэхүү ус нь Alibaba-д 270 доллар, Баруун европын улсуудад 47 еврогоор худалддаг байна.
Ус зөвхөн амьдрал бэлэглэх, амин эх үүсвэр ч биш харин амьдралыг авч одох бас нэгэн хүчин зүйл болдог байна. Дэлхийн өвчний 85 хувь нь зөвхөн усаар дамждаг, Жил бүр 25 сая хүн уснаас шалтгаалан нас бардаг гэсэн баримт байдаг байна. Учир нь ус нь өөрөө олон төрлийн нянг гаднаас авч тээсэн байдаг аж.
Хүн усныхаа 2%-ийг л алдахад ам нь цангаж эхэлдэг. Хэрвээ алдсан усных нь хэмжээ 10% хүртлээ нэмэгдвэл хий зүйл харж эхэлнэ. Харин 12% усаа алдсан тохиолдолд эмчийн тусламжтайгаар л босож чадна. Биеийн усныхаа 20%-ийг л алдвал хүн нас бардаг байна.
Усыг магмаас үүсэлтэй гэдэг. Дэлхий үүсэж байсан 4.5 тэрбум жилийн тэртээ галт уулын идэвхжил их, дэлхийн гүнээс магма бялхдаг байж. Энэхүү магмад агуулагдаж байсан усны уур нь дэлхий хөрөх үед өтгөрөн шингэн төлөвд шилжиж усан мандалыг үүсгэсэн гэж эрдэмтэд үздэг байна.
Comments