Та яг ямар ус уух хэрэгтэй вэ, Түүхий эсвэл буцалсан?
Түүхий усыг огт ууж болохгүй. Учир нь цоргоноос шууд гойжиж буй ус нь хлороор ариутгагдсан байх бөгөөд хлор нь өөрөө таны биед хор хөнөөл авчрах аюултай байдаг байна. Харин нэг удаа буцалгасан ус нь хлор болон нянг бага зэрэг устгасан байдаг.
Ямар ус уух нь илүү дээр вэ, Бүлээн эсвэл хүйтэн?
Бүлээн ус уухыг сонго. Жишээ нь хүйтэн ус бодисын солилцоооны үйл ажиллагааг хурдасгаж, жин хасахад туслах боловч ходоод гэдэсний үйл ажиллагааг хямраах болон ходоодны талстыг гэмтээх эрсдэлтэй.
Халуун ус өвлийн улиралд тохиромжтой, учир нь цусны судсыг тэлэх ач тустай. Гэвч сөрөг үр дагавар бас бий. Шингэн хэтэрхий халуун байх нь залгиур болон улаан хоолойг гэмтээх, хийгээр дүүргэх, шүдний пааланг гэмтээх, дархлааг муутгах гэх зэрэг сөрөг нөлөөтэй. Харин бүлээн усны хувьд бие дэх хорт бодисыг гадагшлуулах болон арьсыг эмчлэх ач тустай.
Рашаан бол хамгийн сайн чанарын ус
Шингэн маш цэвэрхэн, аюулгүй бас үнэ төлбөргүй байх ёстой. Гэвч энэ төрлийн усыг олж ууна гэдэг хэцүү зүйл. Энэ төрлийн ус сайхан амтагдана. Ихэвчлэн явах боломжгүй очиход хэцүү байгалийн тогтоц бүхий газар байдаг. Харин энэ асуудлыг орчин үеийн технологиор эрдэмтэд шийджээ. Булаг шандын мэт амттай биед нэн хэрэгцээт цайр болон эрдэс минерал агуулсан технологийг та өөрийн хэрэглэж буй усандаа хийхэд л та рашаан мэт усыг хэрэглээндээ нэвтрүүлэх боломжтой юм.
Comments