Хорт бодис нь агаар, ууж буй ус эсвэл идэж буй хоол хүнс тэр ч байтугай ухаалаг гар утсанд хүртэл агуулагдаж байдаг аж. Өдөр бүр хорт бодис бидний биед хуримтлагддаг. Хэрэв энэ нь даамжирвал хүний биед маш олон төрлийн муу үр дагавар авчирдаг байна. Тиймээс биедээ хорт бодис хуримтлагдсан эсэхийг таних, үүнийг хэрхэн гадагшлуулах аргыг хүргэе.
Хөлрөх, муухай үнэр гарах
Таны биед хуралдсан хорт бодисоос үүдэлтэй өдөр бүр усанд орж, хөлс дарагч түрхсэн ч муухай үнэр гардаг байна. Эдгээр хорт бодис биед шингэх үед хий, үнэр ялгаруулж, бие махбодийн нүх сүвээр дамжин гадагшилдаг аж.
Таргалах, турахгүй байх
Биед тань хуримтлагдсан хорт бодис таныг хичнээн их дасгал хөдөлгөөн хийсэн ч тураадаггүй муу үр дагавартай. Өөрөөр хэлбэл хорт бодис нь дааврууд тэр дундаа жинг хянах үүрэгтэй дааврын түвшинг алдагдуулна.
Үс унах
Үс их хэмжээгээр унах нь хүнцэл, хар тугалга, таллий (тамхины утаагаар олддог) зэрэг хортой хорт бодисын нөлөө байж болзошгүй бөгөөд цаашлаад үхэлд хүргэх аюултай. Тиймээс үс унахыг хөнгөнөөр хүлээж авах хэрэггүй.
Өтгөн хаталт
Бид химийн бодис, хадгалалтын бодис, өнгөт бодис, амт оруулагч зэргийг үргэлж хоол хүнснээс авдаг байна. Ингэж их хэмжээгээр биедээ хуримтлуулсан хорт бодисууд нь ходоодыг өвтгөж өтгөн хаталтыг өдөөдөг аж.
Толгой дүүрэх
Өглөө бүр таны толгой эргэж, манарах зэрэг шинж тэмдэг илэрдэг бол хорт бодисоор дүүрсэн гэсэн үг юм. Хорт бодис нь бие махбодийн үйл ажиллагаанд шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг багасгаж, мөн гацаах урвалыг үүсгэдэг.
Нойргүйдэх
Нэг талаас, хорт бодисын хуримтлал нь таныг ядрааж сульдаана, нөгөө талаас нойргүйдэлд хүргэж болзошгүй. Бие махбодид хорт бодис их хэмжээгээр агуулагдах үед нойрыг хянах даавар Кортизолын түвшин буурч, улмаар нойронд сөргөөр нөлөөлдөг. Нойргүйдэл нь эрүүл мэндийн ноцтой асуудалд хүргэж болзошгүй тул унтаж чадахгүй байвал биеэ хоргүйжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
Бие дэх хорт бодисуудыг гадагшлуулах арга
Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа бол биеэ цэвэрлэх цаг болжээ. Илүү хүчтэй бие цэвэрлэх аргууд байдаг ч, та бүхэндээ энгийн өдөр тутамдаа хийж болох аргуудыг зөвлөж байна.
Comments