Цайр нь биологийн чухал ач холбогдол бүхий бичил элемент. Хүний бие махбодийн 100 гаруй ферментийн идэвхийг сайжруулдаг. Цайр дархлааны системийг эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт олон чухал үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг байна. Цайрын 62% нь араг ясны булчинд оршдог. Үүнээс гадна үс, бүрхэвч, ясны эд, нүд, элэг, түрүү булчирхай зэрэгт агуулагддаг байна.
Цайр нь хүний биеийн олон янзын биологийн функцийг гүйцэтгэдэг.
Бие махбод дахь цайрын агууламж буурах үзэгдлийг цайрын дутагдал гэж нэрлэнэ. Цайрын дутагдал нь дэлхий дахины нийтлэг асуудал бөгөөд бие махбод дахь эрхтэн тогтолцоонуудын хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг.
Дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 1.4 хувь буюу 0.8 сая хүн зөвхөн цайр дутагдлаас үүдэлтэйгээр нас барж байгаа ажээ.
Учир нь цайр хүний амь насанд чухал нөлөө үзүүлэхүйц өвчин эмгэгийг саармагжуулахад чухал ач холбогдолтой байдаг. Өөрөөр хэлбэл чихрийн шижин, хавдар зэрэг өвчний хортой эсийг дарангуйлах үүрэгтэй биед зайлшгүй байх ёстой элемент хэмээн эрдэмтэд үздэг байна.
Цайр дутагдлаас үүдэлтэйгээр хүний биед онцгой өөрчлөлт гардаг. Үүнд:
Эрхтэн тогтолцооны өөрчлөлтүүд
Хүний бие өдөрт хоол тэжээл эсвэл уснаас 15мг хэмжээний цайр тогтмол авч байх шаардлагатай. Хэрвээ хангалттай цайр авч чадахгүй бол дээр дурдсан шинж тэмдэгүүд ээлж дараатай илрэх юм.
Comments