Чөлөөт радикал биений зөв эд эсийг эвдэлж, 70 төрлийн өвчин үүсгэдэг. Энэ бол хүний хамгийн аюулт ӨВЧИН.
Чөлөөт радикал гэж юу вэ?
Эрдэмтэд хөгшрөлтийн явцыг чөлөөт радикалуудын исэлдэлтийн онолоор тайлбарлахыг оролдож. Энэ онолоор бол амьдралыг тэтгэж байдаг хүчилтөрөгч эд эсийг гэмтээн биднийг зовоход хүргэдэг байна. Чөлөөт радикалууд гэдэг нь бэхлэгдээгүй электрон бүхий тогтворгүй молекулууд бөгөөд бусад молекулаас электроныг нь “хулгайлж” ингэснээр тэднийг чөлөөт радикал болгон хувиргадаг. Үүний дүнд чөлөөт радикалуудын исэлдэх гинжин урвал үүснэ. Энэ процесс, өөрөөр хэлбэл хяналтгүй чөлөөт радикал үүсч эсийг гэмтээх нь хөгшрөлтийн гол шалтгааны нэг болдог гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм. Чөлөөт радикал ихэсвэл эсийн бүрхүүлийг гэмтээж, эрт хөгшрөх, өвдөх, хавдар үүсэх аюулд хүргэдэг. Чөлөөт радикалууд нь судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг гэмтээдэг. Ингэснээр арьс хөгширч, үе мөчний, зүрх судасны, чихрийн шижин өвчнүүдэд өртөж цагаасаа эрт хөгширдөг. Чөлөөт радикалууд нь химийн хортой нэгдлүүд агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр ихэвчлэн үүсдэг. Эрдэмтэд чөлөөт радикалыг хөгшрөлтөд 90 хувь нөлөөлдөг гэж баталжээ. Тэд маш хүчтэй оксидант чадвар, өндөр идэвхжил, тайван бус байдлаараа ялгардаг. Тэд хүний биений зөв эд эсийг эвдлэнгээ, 70 төрлийн өвчин үүсэх үндсэн шалтгаан болдог.
Тэдний нөлөөгөөр арьс уян хатан чанараа алдаж, үрчлээтэж, нөсөө толбо үүсч эхлэхээс гадна зүрх судасны өвчин, зөнөлт, цусны даралт, нүдний болор цайх, чихрийн шижин, хорт хавдар өвчин эмгэг бий болдог.
Чөлөөт радикал нь хүний хамгийн түрэмгий, нуугдмал дайсан юм.
Чөлөөт радикалаас хэрхэн хамгаалах вэ?
Бидний бие исэлдэлтийн сүйтгэгч явцыг хяналтандаа байлгаж чаддаг ба энэ механизмын “хамгаалах хүчин чадвар” нь хоол тэжээл ба түүнд байх антиоксидантуудаас олон талаар хамааралтай аж. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг болон организмыг хоргүйжүүлэх буюу исэлдэлтээс хамгаалах үйлдэл нь шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа билээ. Иймд устөрөгчөөр баяжуулсан ус нь бодисын солилцоог хурдасгаж /Маш түргэн үйлчилгээтэй ба ууснаас хойш 30 секундээс 1 минутын дотор үйлчилж эхэлнэ/
Өдөрт 1,5-аас 2 л устөрөгчөөр баяжуулсан усыг найман долоо хоногийн турш уусны дараа биен дэх Хлостирины төвшин 13-н хувиар буурч, антиоксидант түвшин 39-н хувиар нэмэгддэг.
Иймээс та одооо ЧӨЛӨӨТ РАДИКАЛ гэх аюулаас хамгаалах боломжтой.
Comments