Утаа гэдэг зүйл жилээс жилд бидний амьдралд асар их хор хөнөөлийг авчирсаар байна. Утаа хүний биеийн эрүүл мэндэд нэн тэргүүний дайсан байдаг. Утаанд агуулагдах ПМ2.7 тоосонцор нь хамгийн хортой гэж тооцогддог төдийгүй Улаанбаатар хотын ид өвлийн үед тоосонцорын хэмжээ дээд цэг буюу ПМ2.7 хүрдэг. Энэ нь ургийн хөгжилд нөлөөлдгөөрөө хамгийн аюулт хөнөөл юм. Тус тоосонцор бодис нь хүний биед гурван замаар нэвчдэг. Амьсгалын замаар, Арьс салстаар, Ургийн саадаг даваанд нэвтэрнэ
Хүрээлэн буй орчны бохирдол нь өвчлөлийг нэмэгдүүлэх, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжилд нөлөөлөх зэрэг хор хөнөөл авчирдаг.
Үүнд:
Өвчлөлийг нэмэгдүүлэх
• Амьсгалын эрхтний эмгэг /Цочмог ларингит, Архаг бронхит, тонзиллит, аденойдит, уушги, гуурсан хоолойн бөглөрөлтөт хэлбэрийн архаг үрэвсэл
• Харшлын эмгэг ( харшлын гаралтай нүд, чих хамрын хоолойн хөндийн үрэвсэл, багтраа, арьсны эмгэг)
• Зүрх судасны өвчин (Зүрх судасны өвчний тархалт өндөр байх, зүрхний үйл ажиллагааны хямрал, дутагдал, төрөлхийн гажиг, зүрхний ишеми)
• Удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил
• Хавдар
• Нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх)
Бие махбодын өсөлт, хөгжилтөд сөрөг нөлөөлнө
• Өндөр, жин, цээжний тойргийн хэвийн харьцаа алдагдах
• Таргалах, турах
• Биеийн галбир өөрчлөгдөх
Бие махбодын физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлнө
• Уушгины үйл ажиллагаа алдагдана
• Оюуны ажиллах чадвар
• Мэдрэхүй-хөдөлгөөний хурд өөрчлөгдөнө
• Цусны даралт, судасны цохилт өөрчлөгдөнө
Дархлалын түвшинг бууруулна
• Биеийн ерөнхий эсэргүүцлийг сулруулах
Харин эдгээрээс урьдчилан сэргийлэх арга зам ЦАЙР байх болно.
Цайр нь биологийн чухал ач холбогдол бүхий бичил элемент. Хүний бие махбодийн 100 гаруй ферментийн идэвхийг сайжруулдаг. Цайр дархлааны системийг эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт олон чухал үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг байна. Иймд утааны улирал ирж буй эдгээр өдрүүдэд таныг аюулт өвчлөлүүдэд нэрвэгдэхээс ядах юмгүй давж гарахад тань туслах болно.
Comments