1940 оноос эхлэн Антибиотик гэх гайхамшигт эм зах зээлд гарч олон ч өвчнийг анагааж, олон вирусийг дарж байв. Харин тэрхүү гайхамшигт антибиотикт тэсвэртэй нян, вирус нь антибиотикийн хэрэглээтэй зэрэгцэн улам хүчирхэгжин байна. Иймд антибиотик гэх зүйлийг зөв зохистой хэрэглэхийн сацуу хэрэглээг хязгаарлах шаардлагатайг олон дэлхийн эрдэмтэд анхааруулж эхэллээ.
Анагаах ухаанд 100 орчим төрлийн антибиотикийг хүний анагаах ухааны практикт гаргаж авснаас 60 орчмыг нь хэрэглэхээ больсон. Харин өнөөдөр 40 орчим антибиотикийг эмчилгээнд хэрэглэж байгаа юм. Гэвч замбараагүй, зохисгүй хэрэглээнээс болоод нян антибиотикт тэсвэртэй болж байгаа нь бидний төдийгүй дэлхий нийтийн хувьд тулгамдсан асуудал аж. Антибиотикийг замбараагүй, буруу хэрэглэснээс болж, нян антибиотикт дассан. Антибиотикийн химийн бүтцийн талаар мэдээллийг нян хүлээн авч, дараагийн нян нь химийн бүтцийг мэдэрч, тэсвэртэй болдог байна. Антибиотик хэрэглэх шаардлагагүй үед хэрэглэх, хэрэглэх хугацаандаа бүрэн гүйцэд хэрэглэхгүй байх, тунг ихэсгэж, багасгах зэрэг нь нян антибиотикт агуулагдаж буй химийн бодисын эсрэг бодис ялгаруулах, тэсвэртэй болох шалтгаан болдог байна.
Хүний хэрэглээнээс гадна мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт зэрэг энэ үзэгдэлд нөлөөлдөг. Тиймээс хүн бүр энэ тал дээр анхаарал хандуулахгүй, энэ чигээр байвал 2050 он гэхэд антибиотик гэх эмгүй болж, нянгийн гаралтай өвчнүүдийг эмчлэх боломжгүй болох магадлалтай. Хэрэв ийм нөхцөл байдал тулгарвал эргээд 1940 оны үе шиг халдварт өвчнийг эмчлэх боломжгүй болно. Жишээ нь дэлхий нийтэд сүрьеэ өвчний эмчлэх 20 орчим төрлийн эм байгаа ч бүгдэд нь тэсвэртэй нян бий болсноос олон эмэнд дасалтай сүрьеэ бий болсон. Тухайн хүн халдвараа тараагаад эхэлнэ. Тиймээс үүн шиг сөрөг үр дагавар гарах магадлалтай. Хувь хүн талаас антибиотикийг дур зоргоор ам дамжсан яриагаар хэрэглэхгүй, жоргүй бол олгохгүй байх хэрэгтэй.
Эм хэрэглэх шийдвэр гаргадаг эмч, эмийн сан, хэрэглэж буй өвчтөн, антибиотик хэрэглэдэг аж ахуйн салбарууд гээд бүх талын оролцоотойгоор энэ байдлыг зогсоох боломжтой. Үүний тулд эхний ээлжинд эмийн үйлчилгээг сайжруулан, дэмжих үйлчилгээтэй цайр гэх элементийг хэрэглэх шаардлагатай. Цайр нь таны ууж хэрэглэж байгаа олон төрлийн эмийн үйлчилгээг дэмжих гол тулгуур болдог. Цайрыг бэлдмэл бус харин ууж хэрэглэх нь эмийн үйлчилгээнд онцгой үр дүнтэйг олон улсын эрдэмтэд судлан тогтоожээ. Иймд эрүүл мэндэд чухал үр дүнг үзүүлэх цайртай усыг бид санал болгож байна.
Comments