Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусийн халдвар, ажлын хэт ачаалал, шинэ вирус зэрэг нь дархлааг амархан алдагдуулдаг байна. Түүнээс гадна томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ цаг үед дархлаагаа тогтмол дэмжих шаардлагатай байдаг.
Дархлаа суларсан нь доорх шинж тэмдгээр илэрнэ:
· Архаг ядаргаатай болох
· Амархан эцэж сульдах
· Нозоорч нойр хүрэх
· Эсрэгээрээ нойргүйдэх
· Толгой өвдөх
· Булчин болон үе мөч хөндүүрлэх
Дээрх шинж тэмдэг илэрч таны дархлааны систем муудаж эхэлж байгаа бол цайртай шүлтлэг усыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Учир нь цайртай шүлтлэг ус нь хүний дархлааны системийг дэмжих үйлчилгээ бүхий цайр болон эрдэс минералаар баялаг байдаг нь нотлогджээ. Цайртай усанд агуулагдах эрдэс минералууд нь хүний биеийн дархлааны системийг дэмжих онцгой ач холбогдолтой байдаг. Хүний биеийн дархлааны систем суларч эхэлснээр олон төрлийн вирус, нян биед нэвтрэх нь хялбар байдаг аж. Цайртай усыг тогтмол ууж хэвших нь эрүүл мэндэд олон төрлийн ашигтай. Дархлаа тань суларч, өвдсөн мэт санагдаж эхэлж байгаа бол цайртай усыг тогтмол ууж эхлэх хэрэгтэй. Ус нь хорт бодисуудыг биеэс зайлуулах үйлчилгээтэй тул илүү их уух тусам дархлааны систем сулрахаас сэргийлэх ач холбогдолтой. Ялангуяа халуун бүлээн цайртай усыг цай хэлбэрээр уух нь дархлааг нэмэгдүүлэх нэг төрлийн сайн сонголт болдог. Халуун, бүлээн цайртай ус нь булчингийн ажиллагааг сайжруулж, зүрхний шигдээсийн эрсдэлийг бууруулдаг. Цай шиг бүлээн ус уух нь бие махбодод антиоксидант өгөх ба хортой чөлөөт радикалуудыг устгаж хорт хавдраас хүртэл хамгаалах ашигтай аж. Түүнчлэн цайр нь уушгины хатгалгаа болон вирусээс сэргийлж, цусны цагаан бөөмийг дэмжиж, дархлааны системийг дэмжих үйлчилгээтэй учир цайртай халуун бүлээн усыг тогтмол ууж хэвших нь эрүүл мэндэд нэн ашигтай байдаг байна.
Мөн ханиад хүрч, харшил үүсэж буй үед хамрын хэсгүүдийг цайртай усаар зайлж болно. Хүний биеийн систем дэх бүх сөрөг тоосонцор, хүрээлэн буй нянг цэвэрлэх нь цайртай шүлтлэг усны гол давуу тал юм.
Comments