Өдөр тутам идэж , ууж байгаа бүхнээсээ бид амин дэм , эрдэс минералыг авч байх ёстой билээ. Эрүүл зөв амьдралын хэвшлийг сонгож , сайн хооллож , их ус ууж , сайн амарч чадваас таны дархлааны систем ихээхэн сайжрах билээ.
1. Цитрус жимснүүд
Эдгээр төрлийн жимснүүд Витамин C-ээр баялаг байдаг тул цусны цагаан эсний төлжилтийг дэмждэг бөгөөд эдгээр нь халдварт өвчлөлүүдийн эсрэг сайнаар тэмцдэг юм.
Нийтлэг цитрусны төрлийн жимснүүдэд : усан үзэм , жүрж , лимон , мандирин
Таны бие үүнийг боловсруулах эсвэл хадгалж авдаггүй учир та өдөр тутмын хэрэглээндээ витамин С-ээр баялаг эдгээр жимснүүдийг идэх хэрэгтэй байдаг байна.
2. Улаан чинжүү
Улаан чинжүү нь Витамин С-ийн агууламжаараа цитрус төрлийн жимснүүдээс даруй 2 дахин их байдаг байна. Түүнчлэн бэта каротэнаар баялаг байдаг тул дархлааг дэмжихээс гадна арьс болон нүдэнд сайнаар нөлөөлдөг байна.
3. Брокли
Брокли нь витамин болон эрдэс минералаар баялаг байдаг ба А , С болон E витамин антиоксидантуудаар баялаг учир өдөр болгон хоолондоо хийж хэрэглэж байвал их сайн.
4. Цайртай шүлтлэг ус
Цайр болон селен нь антиоксидантын хаад гэж хэлж болохуйц эрдэс минералууд юм.
Цайр нь таны эсийн хуваагдал төлжилтийг сайнаар дэмжиж , цусны цагаан эсний төлжилт хуваагдалд сайнаар нөлөөлдөг.
Цайр нь таны дархлааны системийг маш сайнаар дэмждэг.
5. Сармис
Сармис нь маш түгээмэл байдаг бөгөөд хоолондоо байнга хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Өмнөх зуунуудад сармисыг халдварт өвчлөлийн эсрэг түгээмэл хэрэглэдэг байсан. Сармис нь дархлааны системийг маш сайнаар дэмждэг.
6. Цагаан гаа
Цагаан гаа нь үрэвслийн болон үрэвсэлт өвчний эсрэг маш сайн үйлчилгээтэй. Цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ.
7. Далайн гаралтай бүтээгдэхүүнүүд
Эдгээр бүтээгдэхүүн нь цайр-аар баялаг байдаг учир таны дархлааны эсүүдийг маш сайнаар дэмждэг байна.
Comments